2010年2月27日土曜日
юу л даа
блогспотод нүүж ирэх гээд учрыг нь нэг л сайн олохгүй, бас зураг хөрөг оруулах бас бус энээ тэрээ нь блогмн-ыг гүйцэхгүйм। авах юм нь жилийн дөрвөн улирал, гурван зуун жаран таван хоногт байнга ажиллагаатай, өөдөөс "нэвтрэх боломжгүй" л гэхгүйм।
аа бас энэ загвар... арай л гоёдоод байнаа।
энд зүгээр л "блогийн бичлэгийн сангийн устал эрсдлийн мээнэжмэнт"-ийн хүрээнд л байжийхаас, одоохондоо। бичлэгийн "эхүүд" ← лайтай ай, блогмн дээр байдышд, уг нь.
аа бас, гоё загвар хийж өгөх гоё хүн байвал би гоё баярлышү। ер нь бүх юмыг гоё шийдий।
ёоо॥ энэ таслал маслал, цэг мэг нь яаж хувираад байгаамб дээ, түвэгтэймаа। аль ноднин үүрч дүүрч ирсэн хэдэн бичлэгэрхүү юмаа янзлахымсан, зураг мураг нь ч яачихаад байгаамб... фьүү॥ фьүү।ү.ү.ү॥ тайвшрий
за сайн сайхныг хүсчийна.
2009年5月14日木曜日
५. 14
2009年5月12日火曜日
५. 12
нэлээн хэд хоногийн өмнө утаат хотдоо хэд хонох завшаан гарав. очихын өмнөх 2 хоног нойр муутай байсан, яг нисэхийн өмнөх шөнө бараг 2 хүргэж унтаад өглөө 5 хагаст боссон зэргээс болоод хагас сэрэнги хүн хэд хонов. гол гол сонин сайханг базаад, нэгтгээд хэлэхийм бол...
нэгд, анхны хайрын эзэн эхнэр авч байгаа, эсбөгөөс эхнэр болгож магад бүсгүйтэй найзалж эхэлсэн тухай хэн нэгэнд ярьсныг нөгөө хэн сонсоод хэнд хэлснийг хэн надад хэлэв. сэргэлэн царайлан байж хэнтэй хамт үдийн хоол хамт идэх цаг гаргасныхаа дүнд олж сонссон мэдээ. амандаа хагасыг нь хийгээд байсан сэрээний үзүүрт хатгасан махыг зажлахаар зэхсэн байснаа тэр чигээр нь залгихыг оролдон горойж орхисон...
хоёрт, хамгийн сайн найзтайгаа таагүйхэн салав...тэр маань намар гэхэд өөр тийш явчихна. ахиж хэзээ уулзахыг хэн ч мэдэхгүй. ядарч үхэн алдсан ч унтах цагаасаа хороохыг юман чинээ бодолгүй гүйж очсон бааранд ороход 22:30. гомдлын үр болж цувсан нулимсыг арчсаар таксинд суухад 02:45. яагаад намайг тийм юманд буруутгасныг би ойлгосонгүй. бодвол туйлдаад, тархи бүрэн ажиллахгүй байсных биз дээ..уйлооооол.. шал тэнэг, шал гомдомхой.
гуравт, цалингийн төлөө хийдэг цагийн ажлын захирал, овилгогүй япон өвгөнтэй хэрэлдцэн. дандаа л монголыг, монголчуудыг доош хийж дургүй хүргээд байдгым. хэлээд тавьцоон. боль л гэжийлээ. болиноо л гэсэн. болиулаагүй л байна ккк..
нэг иймэрхүү.
2009年5月11日月曜日
५. 11
холдох бэрх
хялбарыг сонгов
гэж аль дээр бичээд блогмн дээр хадгалцан байхын, зайлуул. яагаад ил гаргаагүйг одоо санах юм алга.
ийшээгээ нүүж ирэхээр ч гэж дээ, дотроо бол түр толгой хоргодох л санаатай байгаа, хэдэн бичлэгээ зөөсөн чинь нуусан барьсан юм ил гарч ирээд золигийн эд байна. нүүлгэж өгөх үйлчилгээ үзүүлэгч этгээд үүнийг анхаараарай үэхэхэ..
бурхан минь, блогмн-ын хувь заяаг уужуухан харж хайрлана уу..
сар өдрөөр гарчиг өгсөн чинь хачин дүрс гараад байна, энэ чигээр орхив. хөөрхөн ч юм шик. зарим нэг юмных нь учрыг олохгүй л мангайгаад суужийна. сайн санаат хүмс, юмыг яаж мэдэхэв, санаандгүй үүгээр шагайж хайрлавал мэргэн удирдамж өгнө биддэ.
2009年4月29日水曜日
2009年4月26日日曜日
2009年4月16日木曜日
ө.ө.. яа
.jpg)
өдөр баяссан,
ягаахан дэлбэн
өлмий хучих нь
яасан хүйтэн
2009年4月12日日曜日
зүгээр суухаар..
зураг чигсэн оруулж сууя даа.. гэсэн сэтгэлээ барьж дийлкү зураг орууллаа. цэцэг мэцэг-ээс үлдсэн сараана цэцэг нь. сарнай нь байхгүйэ, патиар татахад жаахан учир дутагдалтай төрхтэй болсон тул үзсэн олны сэтгэлийг энэ синдроомт улиралд унагахгүй байж, эх орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя гээд зураг авалтаас хасчихлаа.
ийм цэнхэр туяатай.. ийм улбар туяатай.. ахиад улбар ахиад цэнхэр
их айхтар оо, би чэнн тэгжийгаад, бас өнгө будаг солиод авцан этр. өндөр намыг нь өөрчлөөд авцан этр.
энэ шилэн савны барааны нэр нь "сакэний домбо". би хаа нэг буянаар олдох монгол нэрмэл хийж, хүртэж баясах гэж авсийм. жил орчим хөөрхийг ганцаардуулжийгаад өнөөдөр ус хийлээ шд ккк. уг нь ганцаардахын аргагүй л дээ, цагаан, цэнхэр, улаан гэх мэтийн жижигхэн жүнзтэй хамтым. ойрд архи уусангүйэ.. энэ биенд их муу байх шүү.
улаан жүнз гэснээс "улаан хана"(?, хэрэм?) - "рэд клифф" гэдэг кино энд паарт нэг, хоёроороо гараад л бөөн ириклаам. зохиогчийн эрх мэрхийг тоох сөгөөгүй манайд бол хэдийнээ аль алиныг нь үзцэн биддэ. ириклааман дээр нь хэлжийнаа, "их ч уйллаа, их ч уярлаа..тийм ээ, би багш хүньquot; гэдэг шик юмсыг, үзсэн хүмс нь. "нөхөрлөлийн хүчийг харуулжээ", "шийдсэндээ хүрэхийн тулд зүтгэж байгаагаас нь их урам авлаа", "түүхэнд бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмэр..." юу юу гэнэв ээ.. бодвол бэлдсэн улсуудаараа хэлүүлдэгэз дээ. би ч үзээд, аливаад сэтгэл хөдлөхөө больсон, ириклааман дээр цохон тэмдгэлжийсан тиймиймсийг киноноос ухаарч мэдрэхээ байсан өөрийгөө "олж аваад" гутрах нь ч хайшаам... гайхооллл суужийлаа. хаа нэгтээ хаягдцан наасан ккк.
зарим нэг чимэг шигтгээ нь таалагдсаан. зиа тэгээд логикгүй өрнөх үйл явдал мавдлыг бол тооцоод л, тоогоод л байх ч хайшаа чүм. хаяаад хальт харахад л Чоохи гэдэг зантайсан дайчин эр өчнөөн сум цээжиндээ зоолгуулчихаад үхэхгүй л дайтаад байхын. кино дуустал лав амьдаар барах уу, дайтаад байлаа. бодвол амин газар нь сагсайсан хөмсгөндөө байж таарсымү. паарт гурав дээрээ яахым байгаамб, хөөрхий.
зиа бас, гол болон голлох дүрүүдээс япон жүжигчин Шидоо Накамүрагийн бүтээсэн Канкоо гэдэг эрэлхэгээр амь эрсддэг баатраас бусад нь суманд оногдохгүй, сэлмэнд өртөхгүй, ядаж хөл гараа халцлах ч үгүй өнгөрсөн нь "дайчин эр цөстэй бол дайсны сум түүнийг тойрч давкина" хэмээх дэлхий ардын теоромын баталгаа боллоо.. гэж мэгээл.. үлгэрийн кино үзчээл би одоо юу чив дээ. аа гэхдээ... загасны тосоор гар бөмбөг хийчжийна, автмаатаар ажилладаг нум сум хийчжийна, ромын цэргүүд шиг бамбай эвлүүлж "явганьquot; хуягт хийчжийна, Тони Лэоны бүтээсэн намдуухан жанжин Шүү-юьү сэлэм бүжиглүүлэх эрдэм үзүүлчижийна, түүний хатан Шоокьё цайны урлагаас толилуулчижийна, ухаанаараа зэвсэглэсэн Коомэи, Шүү-юьү хоёр ятгаар янзтай тоглочижийна.. гэх мэтээр уламжлалт янзан бүрийн гайхуулах юмсаа шигтгээд шигтгээд.. чимгээ, чимэг.
чимэг гэснээс Коомэи-д тоглосон Канэширо чинь миний "мойлон нүдэт" юм шдэ. чих нь лав Тонигийнхоос цэвэрхэн, уран байв даа ккк. гэхдээ надад гаднах гяланцагаараа бол солонгосын Чо Инсон бас их таалагддымаа.. азиас бол шдэ. энэ хоёрыг ямар ч байсан оодишёнд оруулах эрхээр шагнадымү гээл боджийна үэхэхэ... энэ кинон дээрх сайхан гэдэг ангилалд орох эрчүүд бүгд хамар том, хянга өндөр, нүд томтой улс байжийшү. аа гэхдээ, жүжиглэлийн хувьд дайсны талын, муу цагаантны талын Соосоо-д тоглосон Жан Фэнгүи гэдэг жүжигчин таалагдсан.. нэг тийм.. "Тунгалаг Тамир"-аар бол Итгэлтэрхүү. ёо юу фээээ.э.э.э.э.. нэг мэдсэн чэнн аймаар бичцэн суужийна. өөрснөө үз, яшиг. ийм кинонд уярч, сэтгэл хөдөлдөг насан дээр байгаа нь сайн үзэж ав.
2009年4月8日水曜日
Хачи мэдээж хавнаас илүү
бидний монголчуудыг Бүгд Найрамдах Улсаа төвхнүүлэхээс ойролцоогоор нэг жилийн өмнө энэхүү арлын хойд нутагт байх Акита гэдэг мужийн нэгэн айлд, японы "уугуул" нохойньnbsp;хувьд үүсэж тархсан нутгийнхаа нэрийг зүүж төрөл зүйлчлэгддэг "акита" үүлдрийн нохой гөлөглөж, удалгүй паацгар гөлөг хурдан галт тэрэг хөлөглөн нийслэлд хүрэлцэн ирж, одоогийн Токиогийн ИС (манайхаар бол МУИС базарваань ккк)-ийн нэгэн профессороор "эзэн хийсэньquot; бөгөөд тэр эзэн нь түүнд хожим алдарших Хачи хэмээх нэрийг хайрлажээ.
эзэндээ ээнэгшиж дассан Хачи заримдаа гэрийнхээ үүдэнд, заримдаа төмөр замын буудал дээр Үэно профессорыг үдэж гарган, угтаж авдаг эрхэм үүргийг гүйцэтгэдэг болоод амар тайван аж төрөн сууж эхлээд ердөө жил хагас ч болсонгүй, нэг л өдөр, өглөө нь үдсэн эзэн нь үдэш түүнийг хүлээлгэсэн чигээрээ буцаж ирсэнгүйэ. хэд хоног Шибүяа хэмээх буудлыг сахьсан боловч хайрт эзэн нь хүрч ирсэнгүйэ.
ирэхгүй болсон эзнийг нь орлохоор хэд хэдэн айл түүнийг өргөж авсан боловч "хүний нохойд хүрэн бөөртэй"-г мэдсэн Хачи тэвчиж тэсэж нэг хэсэг, төдөлгүй дайжиж дөлөн нэг хэсэг болоод арай гэж шинэ эзнийд тогтсон нь ашгүй Шибүяа буудалд ойрхон байж. уг буудал дээр үе үе үзэгддэг болоод 5-6 жил өнгөрөхөд, өглөө оройд ажилдаа яарсан олны хөлд тээглэньnbsp;ад шоо үзэгдэх нь их байжээ. нохойд хайртай нэгэн эрхэм, эзнээ үгүйлсэн ийм нэгэн нохойны тухай сонингийнхонд дуулгаснаар Хачи-гийн нэр түмэнд түгсэн байна. буудлаар зорчдог хүмүүс байтугай зорьж очдоггүй хүмүүс хүртэл түүнийг энд тэнд хөлд тээглэсэн гэж тээршаах биш эзэн хүндээ үнэнч сайн нохой хэмээн бахдах болжээ. удалгүй хандив цуглуулан хүрэл хөшөө босгож, хүндтэйгээр залахдаа нээлтийн ёслолд нь хөшөөний "эзэньquot; Хачи-г урьж оролцуулсан бөгөөд түүнээс хойш "үнэнч Хачи-ко" хэмээн хүндэтгэн авгайлдаг болжээ.
"Хачи-ко" гэж дуудуулаад жил бололгүй төрөл арилжихдаа 13 настай байсан гэнэ.
энэ хэдэн үгийг бамбаралдуулагч би хүртэл яаж дутахав, хаа нэг хот газар бараадахдаа энэ буудлыг сонгож болзох дуртай бөгөөд "Хачи-ко-гийн өмнө шүү" хэмээн тохиролцдог гэж байгаа. анх иймэрхүү болзоо хийчихээд хөшөө гээчийг талбай дээрх жанжинаараа төсөөлдөг харанхуй бүдүүлгээ гайхууланьnbsp;бараа сүртэй юм хайгаад явсан, яасан, болзсон цагаас хоцорсон байшд. багширсан олоньnbsp;болзогсдын дундаас бараа нь харагдахгүй шахам ч түүгээр тэмдэг хийж уулздаг хүмүүс түм бум. Хачи-ко-гийн чихмэл музейд байдаг гэх бөгөөд түүнийг магтан дуулсаньnbsp;кино, манга.. гээд юу эс мундахав, бүгд л үнэнч байхын үлгэр жишээ болгодог бололтой. үнэндээ, үнэнч байх гэж юуг ч хэлдэг юмб, Хачи-гийн эзнээ хүлээснийг үнэнч байхын үлгэр болгох нь хэр зөвд ойр хийгээд үнэмшилтэймб, мэдэхгүй.
олоон жилийн тэртээ, зургадугаар эсвэл долдугаар ангийн ангарай халтар жаал байхдаа аавынхаа авчирдаг сонинг нэхх уншиж боловсордог байлаа. тэгэн ингэн "боловсорч" суухдаа нэгэн зүйл олж уншсан минь одоо болтол санаанд ил. хүмүүсийг төрсөн он, сар, өдрөөр нь ч билүү, юугаар нь ч билээ тоо бодуулсаар байгаад хэд хэдэн төрөлд хуваагаад, төрөл тус бүрд өөр өөр үүлдрийн нохой оноогоод тавьчихсан, тэр үүлдрийн нохойд байдаг зан авир энээ тэрээг бичээд "хэрвээ чи нохой байсан бол иймэрхүү банхар байх байж" гэсэншүү маягийн. би нэмж хасаж бодсоор, дотроо бол тэр үед ах нарын цуглуулдаг байсан гадаад шүдэнзний хайрцагны нүүрэн дээрх зурагны ноход шиг хээнцэр ганган эсвэл хүчтэй, эрэмгийг төсөөлсөөр хариугаа гаргаад хартал "чи бол... хав" гэсэн байж билээ. хав хав хуцахын хав биш... хав.
жижигхэн, сул дорой, эрхийн балай байрын, нохой гэхээсээ илүү тоглоом ч юм шиг, харайж гүйх байтугай майжигнаж паацаганахдаа өнхөрч унахгүй бол дээд, махнаас илүү маруужин заруужинд дуртай баймаар. яджийхад хуцах дуу нь хүртэл жон жон, хөглөрсөн үс ноос нь дэл сул... ийм л нохой шүү дээ, хав гэдэг чинь. нэлээн юм бичсэн байснаас "маш эрх, байнгын анхаарал халамж шаарддаг, өөрийг нь хайрлаж, эрхлүүлэх эзэнд богинохон амьдралаа өргөн барихад бэлэн, нэг итгэсэн эзэндээ хэт үнэнч, өөрийг нь үнэнээр хайрлаж, эрхлүүлдэг эзэн нь үгүй болвол эзнээ харьж ирэхийг хүлээн ганихарсаар үүдний дэвсгэр дээр өлбөрч үхэж ч магад" гэсэн байсныг өөрийн биеэр баталсан хэрэг явдал хожим хоёр гурав тохиолдсон бөгөөд үнэхээр би хав маркийн этгээд мөн байж таараад байгаам. үүдний дэвсгэр дээр нэлээн удаан хэвтсэн ч хараахан ганихарч үхэхгүй л байна. бодвол шинэ эзэнтэй болохынсон хэмээн горь тасралгүй, гомдол цайрахыг хүлээдэг байх.
өөрийг нь энхрийлж хайрлаж, эрхлүүлж халамжилжийвал сэтгэл хангалуун байдаг бөгөөд ийм эзэн нь үгүй болвол эзэндээ үнэнчдээ биш, энхрийлэл халамжийг нь үгүйлсэндээ ганихарч үхдэг шиг байгаам. хав бол шүү дээ. "акита нохой" хэмээх зальт үнэгэн төрхтэй, жаахан шавилхан биетэй, шаравтар зүстэй япон нохой бол өөр биддэ.

2009年4月5日日曜日
бүтэн сайны их үд
хүн гээч бусдын үйлдэл, үг яриа болон хүрээлэн байгаа орчинд болж буй үйл явдал, өөрчлөлтөөс өөрийн л шанаганы хэмжээгээр, өөрийн л хутгаж авч дийлэх давтамжаар хутгаж авах нь аргагүйм. ер нь тэгээд өөрийн хэр, үзэмжээр буюу өөрийн шанаганы хэмжээгээр ангилсан буруу зөрүү ойлголт, түүнийгээ үнэн зөв гэж муйхарласан мунхаг үнэмшил дунд амьдарсаар насыг бардаг байх. гэхдээ жаахан баримжаатай айн. юугаар баримжаалахав гэж үү? өөрийгөө хэрхэн үздэгэв гэдэг чинь том баримжаа шүү дээ. дөвийлгөөд байх ч , дараад байх ч аль аль нь утгагүйм. заззз иймийм бичкээкүймаа.
энд бөөн юм болжийнаа, хойд солонгосын ахан дүүс минь зүгээр суухаар зүүний хүчин чадлыг баталжийя гэсхийгээд хиймэл дагуул хөөрүүлж тоглох гэтэл энэ арлыньnbsp;эрх баригчид бөөн сүр хүч, бөөн шуугиан дуулиан. энд тэнд пуужин устгагч зоогоод л, энд тэнд 25 цагаар батлах хамгаалахад бэлдээд л. америк зүгт чиглүүлж хөөргөх замд зарим нэг эд анги нь салж унахдаа Япон тэнгис болоод арлаас 100 гаруй км зайд Номхон далайг сонгох болтоймаа. хэдийнээ энэ сонголтоо хийсэн чиг бололтойн талаарх шуурхай мэдээ тв-ийн дэлгэцний хээддэр, фүүттэрээр гүйгээд амраахгүй байна. өчигдөр гэнэт л "өнөөдүүл чэнн буудчихлаа.." гэж ирээд л өмд гутлаа хумиад баахан гүйлдэцгээсэньnbsp;чинь радаарын илрүүлсэн ямар нэг биетийг хойд солонгосчуудыньnbsp;пуужин байна гэж эндүүрэн бажгадсаньnbsp;болж таараад сайд майд нь "ёстой нээмчүрка шүү" гээд өнгөрсөн. тэр нь харь гаригийн хөлөг байсан байх аа. тээр 10 хэдэн жилийньnbsp;өмнө америк, орос хоёр бие бие рүүгээ пуужин нүүлгэж эхлэн алдсан шиг юм болоогүй нь яамай. хүн гэж хөгийн юм даа ч гэж дээ, эрх ашиг гэж хөгийньnbsp;юм даа, нэг нь айлгоол, нөгөө нь айгоол. олдсон олдсон дэвсгэртээ багтаал, байгаагаа хуваагаал, байхгүйгээ гуйгаал, наймаалцаал байжийвал яадым бол.
гэснээс хойд солонгостой чинь манай улс их ходийшдэ. өмнөд солонгостой нь ч муугүй. америкт бид хөлгүй. хятад, орост тал алдаж болохгүй, японд эрхлэхгүй бол болохгүй. бидэнд уг нь их завшаан юм шүү дээ. нааш цааш ирж очоод л, дайснуудын үгийг хооронд нь зөөгөөд л, зохицуулаад л.. далим дунд нь өөрсөндөө бас бус юм унагаад л. юун төлөө өмнөд, хойд аль алинд нь итгэмжлэх жуух бичгээ барьсаньnbsp;Элчин сайдтай билээ дээ. тэгээд бас хангүг хэлтэй гэж байгаа... даанч манай улсыньnbsp;ерөнхийлөгчийн сонгууль болкээдийдаг...
гэснээс өчигдөр 4-р сарын 4, 4-4 буюу японуудын цээрлэдэг "үхэл", "үхэх" гэдэг ханзтай ижил дуудлагатай тоогоор илэрхийлэгдсэн өдөр байсаншд.. "ши", "шинү" гэдийн.
2009年4月4日土曜日
цэцэг мэцэг
.. гэнгүүт тэгээл битгий "тэр үнэ цэнийг бидэр өөрснөө бий болгоно энээ тэрээ.." гээл олон нийтийн үгээр урам өгөөд чигаам шиг, улам дарамтлаад чигаам шиг байгаарай. мэджийгаашд.
ийм нэгэн цагаан сарнай... ийм нэгэн улбар лиили..
лиилиг монголоор мэддэггүйэ. алтанзул чинь тюлпан билүү?
ийм ирмэгтэй... ийм ханатай саванд..
улбар лиилинд ийм дохиур байсаанн.. удахгүй бүгдийг нь ингэж мулзалж тамласааннн
өү.. энд сүүлчийн ганц Могикан.... өү.. энд сүнс нь зайлсан сарнай...
өнөөдүүл чэнн бөөнөөрөө..
гэнэт өөр юм ярихад маний замд тааралддаг жижигхэн эмэгтэйн нас нэлээн явчихсан юм байналээ. байнга гардаг цагаасаа хэдэн минутын өмнө гарчихаад нэлээньnbsp;додигор салгалжийсаньnbsp;би, түүний хажуугаар өнгөрөхдөө хурдаа сааруулж... тэгээд үсний уг нь був буурал байхыг харчихсан. тэгээд тэр их уйтгартай ч юм шиг сууж байгаа мэт санагдчихсан. зургийг нь авч, танихгүй танилаа та нарт "танилцуулах" гэж байсан төлөвлөгөөгөө зүхэх ч шиг. яагаадыг хэлж хайрла.
зиа, өнөөдрийн цэцэг тамлах үйл ажиллагаа нэг иймэрхүү.
2009年3月21日土曜日
шүүгээ
өнөөхийгөө холдуулж байж зурагтын дэлгэцийг бүтэн ил гаргав. өглөө яарч сандран гарахдаа нарны шил авах гээд нааш цааш нь зүтгүүлж байж зурагтаа хаачихаж.
түрийвч хатагтайн нүдийг дарж, чихийг таглаж байж авсан эд. хөөрхий минь, нүд чихийг нь таглаад байхаар ч хатагтай биш л дээ. нүд нь улайж, сүүмийж сөлийн, чих нь хатуурч, омогных нь цоорхойд ойрд ээмэг углаагүй амьтныг улам шооконд оруулахгүй л гэж тэр.
харсан цагаас хойш авмаар болоод байж сууж болоогүй гэх нь хайшаам, авчихвал көөмөн зүгээр ээ гэсэншүү юм боджийснаа гэнэт гүйж гараад... очтол нэг нь байдаггүй ээ.. уур хүрээд, урам хугараад.. ээ хорвоо чи гэх гэжийтал байжийнаа, зайлуул.. ингэж л надаар "авахуулагдах" тавилантай байж гэж түүнийг өрөвдөнгүүтээ уяраад авцан.
амандаа дуу аяланхан, амьдралд гүнээ таларханхан гүйхээрээ ирээд гэртээ оруулаад гараа халцлан байж өрөөний голд оруулж тавиад.. орхиод.. хаяад... тэгээд л яг 4 хоножийна даа. хөөрхий гомдож суугаа байх, ингэж яах нь мэдэгдэхгүй орхих байсым бол яах гэж яаран сандран авав гэж. харин би бол гартаа оруулж аваад, өрөөлийн болохоос нь өмнө өөрийн болгож аваад... тэгээд л санаа амарчихаж. байх газар нь, байх ёсоор нь хэрэглэхгүй байж дээр нь бас юм хум овоолоод амжчижээ, би. өрөөлөөс өрсөн өрсөн өөрийн болгосны хэрэг юу байна?
2009年3月19日木曜日
тэгэнгүүт онгироо нь хөдлөөд сорилыг давж гарий марий гэж бодогджийшд.
ер нь хүн бага балчир насандаа, өсвөр насандаа, идэр насандаа учиргүй их хайрлуулж өсөх, дардан замаар таварган жирийх дэмийм шигээ.
аль болох эртнээс л элдэв хатуу хөтүүг үзэж байсан нь дээрийм байна... гэж ойрд бодогджийна.
намайг сорь сорь... тэгээд сөхрөөд унах гэхээр нь тавла тавла... би цагтаа бишгүй л сайхан зүйлс амссан. түүний төлөөс болгож сөхрөөх хэрэгтэй бол сөхрөхөөс өөр яахав.
харин сөхрөөд өндийхөд өвдгөө гөвөх зай өгөөрэй дөө.
нэг иймэрхүү. хэнд ч, юунд ч хандаад хэлчихэв үэхэхэ.
нээрээ би нэгэн киибанддаа мэддэг цөөн хэдэн япон үгээ жагсааж ямар нэгэн утга бүхий зүйл болгон өгнө гэж амлачихаад бараг мянган жил болчихов уу даа. би мартаагүй байгаа шүү хө. өөрөөсөө илүү гарахгүй байгаа намайг уучилна биддэ. мянга нэгэн жил болохоос өмнө ямар нэгэн зүйл өргөн баринаа. за юу.
2009年3月17日火曜日
эсвэл..
олоон жилийн өмнө холбоо тасарсан гэхээсээ илүү найзын хувьд зам мөр салсан, эсвэл би өөрөө салгасан “экс найз” минь бололтой хүн маний нэрийг мээсэнжрийн лиистэндээ нэмсэн бололтойм. намайг бас нэм гэсэн бичиг гарч ирээд амар заяа үзүүлэхээ байлаа.
овог нь мөн байхым, нэр нь харин бүтнээрээ биш, гэрийнхэн нь дууддаг, бас би найзын хувьд дууддаг байсан нэр байхым. миний аиди-г хэнээс авсан байж таарахав? бодвол манай дүүгээс л байх даа... дүү маань түүний дүүтэй бас найз байв.. ч гэж дээ.. найз л даа. харин би эгчтэй нь найзынхаа найрамдалт харилцааг тасласны дараахан дүү нь миний дургүйг хүргэсэн тул дургүй болцон гэжийгаа... дургүйг хүргэсэн тул дургүй болох гэж ямар мэдээжийн мөртлөө нуршуу тайлбарав дээ, тийм ээ.
аа гэхдээ, яагаа ч үгүй байсан хүнд гэнэт дургүй болох нь цөөнгүй байдаг маний хувьд хэлвээс зохих тайлбар мөн юмаа.
үгүй гээд татгалзчихаар энэ олон жил чимээгүй байж байж гэнэт мээсэнжэртээ нэмсний учрыг мэдмээр чүмчиг, мэдмээргүй чүмчиг.
тэр саяхнаас мээсэнжэртэй танилцсан байх, эсвэл гэнэт надтай ярих хэрэг, жишээ нь арван жилд байхдаа миний дэвтрийг зээлдэг байсан шигээ ямар нэгэн зүйл зээлэх хэрэг гарсан байх, эсвэл маний ирээдүйд асар ач холбогдолтой чухал зүйл дуулгах хэрэг байгаа ч юм билүү, эсвэл зүгээр л зүгээр суухаар зүлгэж суухгээд нэмсэн байх, эсвэл гэнэт надаас уучлал гуймаар санагдаад байж сууж болохоо байсан байх, эсвэл тэр үед яг юу болсныг чин үнэнээр хэлчий гэж бодсон байх, эсвэл.. эсвэл.. эсвэл тэр үед болсонтой ойролцоо зүйл болсон байх.. эсвэл хамгийн сүүлд уулзахдаа машин дотор ярьсан зүйлээс нь болж харих замдаа намайг замын осолд орчихоогүйд баярлаж байдгаа хэлэх гэсэн байх.. эсвэл тэгэхэд ярингаа түүнийг уйлахад сормуусны будаг нь урссан байсныг би хэлж сануулаагүйгээс болоод ичгэвтэр байдалд орсон гэж уурлах гэсэн байх.. эсвэл тэгэхэд ярьсан зүйлээсээ тэс эсрэг агуулгатай захидлыг хожим надад хүргүүлэхэд нь тусалсан жаалхүүг хэн байсныг хэлмээр санагдсан байх.. эсвэл түүний ярьсан зүйлээс болоод анхны хайрын эзэн бид хоёр салахаар шийдэн сар гаруй тусдаа байсныг саяхан мэдсэн гэдгээ дуулгая гэж бодсон байх.. эсвэл зүгээр л .. эсвэл зүгээр л.. бид хоёрыг ид найзалдаг байхад моодонд орсон хүлхгэр том цамц өнгөрсөн намраас эргэж моодонд орсноос болсон байх... эсвэл..
2009年3月15日日曜日
зиа...
би яахуу хөөрхий, Улаанбаатараас хүний ачаа хөлсгүй зөөсөн хөлсөндөө хэвийн боов хоёр ширхэгийг хүртээд түүн дээрээ мөсөн чихрийн үйрмэг баахныг, домбон ёотонгийн үртэс нэлээнийг, хатаасан үзэм чангаанз нэжгээдийг, хайлуулсан тос, хайлмагны хэлтэрхий өдийхнийг овоолон зассан идээгээ барьж шинийн нэгний өглөө бор гэрээ нар зөв тойрон ёс үйлдээд цалингийн төлөө хийдэг ажилдаа гарсан даа. ингэхдээ би, гэрээс байнга гардаг цагаасаа 6 минутын өмнө гарч чадсан нь он солигдонгуут хүрч чадсан миний эхний том амжилт байлаа.
дээр бичсэн идээний хувьд хайлсан тос, хайлмагнаас бусад нь тун жаахан хэтрүүлэгтэй болохоос бараг үнэн юм шүү. би хайлмагт дургүй, эсвэл хайлмаг надад дургүй ч юм уу... хэнмэдэхэв. тэр миний ходоодонд оронгуутаа л дээш нэг юм оргиулаад байдаг нь надад сайных лав биш.
зиа тэр яахуу, шинийн нэгний өглөө мөр гаргах бэлтгэлээ битүүний орой хийж унтсан минь, жирийн үед, дараа өдрийн өглөө эрт босонгуутаа хийж гүйцэлдүүлэх төлөвлөгөөтэйгөөр усанд орох, хумсны будгаа солих, эгэлдрэх дээлээ сонгох, бакалаа тослох, авч явах хоолоо бэлдэх гэх мэт үйлийг жилийн 365 хоногийн наймны зургаад нь хойш тавьдгаас байнга паакталдаг маний хувьд машид дэвшилттэй байлаа. бууз хийхэд хуурайлсан гурил үлдсэн байсныг орныхоо өмнө 1 мм-ээс 1.5 мм зузаантай, хааш хааш 20 см талбайтай тараан цацаж хоносон ба ингэснээр өглөө босонгуут хоёр сайртай тавхайг онилсон гурилан байндаа алдахгүй гишгэж чадвал мөр гарахаас өөр аргагүй байдалд орох үндсэн нөхцлийг хангаж чадлаа. үлдсэн гурилыг шүүрдэх үед хивсээ давхар өнгө оруулах ариун цэвэрлэг зорилт давхар хангагдсанд миний бие сэтгэл бас ханаж чадлаа.. гэж мэгээд бичихсэн чинь залхуу хүрчлээ. тэгээд ч цагаан сар мар чинь аль хэдийн өнгөрөөд, мах намын маань баяр бас өнгөрөөд, маартын найман бас өнгөрөөд явжийгаам байна.
хавар болоод синдроом хөдлөөд... цэцэг мэцэгний зураг оруулнаа.. шалихгүй синдромтоймб, яасан ккк.. тоохгүйэ.
.jpg)
.jpg)
ахиад.. ноооооооомхоннн!!
гэж жагсааж байгаад л .. хөөрхийсийн дээр "гишгэцэньquot; байгаа энэ хувинд хийнэ дээ.
хувин бол дараа нь эдгээр цэцгийг дотроо агуулж, үйлчлэхээ мэдэхгүй их л таадгар зогсжийгаам.. зургаа авахуулкээд
гэхдэээ хөөрхөн хувиан.. 100 эний дэлгүүрээс авсым
.jpg)
.jpg)
нөгөөдүүл чинь хувин дотор... эгц дээрээсээ.. бас бараг эгц шахуу хажуунаас..
хувин дотор шууд хийхгүйэ.
хувинд жижиг шилэн аяга, аяганд ус, усанд цэцэг сэргээх бодис, тэр бодистой усанд цэцэг
.jpg)
энд бас нэг цэцэг..
гэх гэсэн чинь..
.jpg)
оймс байна...
2009年3月9日月曜日
2009年2月14日土曜日
парацетамол
.. гэж дүрсэлмээр өвдөлт хэд хоног зовоов. өглөө сэрэхээс өмнө өвдөж эхлэхийг мэдрэх хэчнээн тамлантай. өдөртөө эм ууж гүрийсээр хэд хонов. байнга толгой өвдөхөөр уцаар дээд цэгтээ тулж, салхи сэвхийсэн ч уур хүрэхийм. нэг иймэрхүү.
өнөөдөр үүрээр зүүдлээд л, зүүдлээд л. хэзээ ч уулзахгүй нь тодорхой хүнийг ийм тод зүүдлэх нь юуны ёров? өнгөтэй, айхтар өрнөлтэй, олон оролцогчтой зүүд байв... зүүдэн дундуур толгой өвдсөөр л.. тэр ногоон өмдийг би яг хэнд зарах гээд байсан нь асар ойлгомжгүй байлаа, зүүдний турш.. түүний ээж ч зүүдлэгдэж байх шиг.. аймаар залуухан ээж... өглөө сэрж байж л толгойны эмэндээ хүрлээ. сүүлдээ ч өвдөлт, эм хоёр хоорондоо үгсэхээр ходий болсон бололтой, хэчнээн ойр зайтай уугаад ч нэмэр алга. ер нь бол толгойны эм гэж нэг төрлийн хуурах хэрэгсэл юм шүү дээ. толгой өвдөж байгаа шалтгааныг үгүй хийнэ гэж хэзээ ч байхгүй. өвдөлтийг дамжуулдаг мэдрэлийг л мангартуулаад орхичиж байгаамшд. яг л хайр дурлал шиг. гэтэл таанар өнөөдөр баяр маярыг нь хийгээл..айн.. болжийгоому энэ чэнн?!
.. гээл хөлчүү юм яриад унавал таанар толгойнхоо өвчинд дүнкүүрчиж л гэж бодоорой ккк.
2009年2月8日日曜日
илүү хэрэггүйшд
сэтгэл ба санаа мэтийн хэзээ ханах нь үл мэдэгдэх нөхдийн шахалтаар өөртөө хиймэл "хэрэгцээ" бий болгож, түүнийгээ хангахаар шар нар бор хоногийг "тэмцэньquot; өнгөрөөж, олдсонгүй гэж гуниж, олзлогдсонгүй гэж туниж, тэр хавийн хүмстэй өөрийн байдлыг харьцуулан шаналах юутай бэрх.
хүний орчлонд амьд байгаадаа, хэвтэрт орохоор хууч өвчингүйдээ, хүйтэнд хөдрөх хөвөнтэй навсгар дээлтэйдээ, халуунд хөлс арчих хоёр сайртай сарвуутайдаа баярлах хэрэгтэйм. өөр юу хүсэхэв. мэндлэхэд баярласан аав, ээжтэй байсандаа, махийхад тулах үнэнч цөөн найзтайдаа, магнай хагартал баяр бэлэглэсэн сайхан хүмүүстэй учирсандаа, маргааш идэх талх маасалтай байгаадаа талархах хэрэгтэйм. өөр илүү юу хэрэгтэйв.
байгаа дундаа боломжоороо байж, байгаагаасаа болгож ханаж сурахад л боллоо.
.jpg)
.jpg)
