зиа.. айлд байгаа юм шиг санагдсан хэвээр. айлын хүмс бүгд нөгөө өрөөндөө орцгоочихоод, би ганцаар үлдсэн мэт л сэтгэгдэл төрөөд байхын. гээд яалтай билээ, нөгөө өрөө нь хаа байгааг мэдэхгүйм чинь кк.
нэлээн хэд хоногийн өмнө утаат хотдоо хэд хонох завшаан гарав. очихын өмнөх 2 хоног нойр муутай байсан, яг нисэхийн өмнөх шөнө бараг 2 хүргэж унтаад өглөө 5 хагаст боссон зэргээс болоод хагас сэрэнги хүн хэд хонов. гол гол сонин сайханг базаад, нэгтгээд хэлэхийм бол...
нэгд, анхны хайрын эзэн эхнэр авч байгаа, эсбөгөөс эхнэр болгож магад бүсгүйтэй найзалж эхэлсэн тухай хэн нэгэнд ярьсныг нөгөө хэн сонсоод хэнд хэлснийг хэн надад хэлэв. сэргэлэн царайлан байж хэнтэй хамт үдийн хоол хамт идэх цаг гаргасныхаа дүнд олж сонссон мэдээ. амандаа хагасыг нь хийгээд байсан сэрээний үзүүрт хатгасан махыг зажлахаар зэхсэн байснаа тэр чигээр нь залгихыг оролдон горойж орхисон...
хоёрт, хамгийн сайн найзтайгаа таагүйхэн салав...тэр маань намар гэхэд өөр тийш явчихна. ахиж хэзээ уулзахыг хэн ч мэдэхгүй. ядарч үхэн алдсан ч унтах цагаасаа хороохыг юман чинээ бодолгүй гүйж очсон бааранд ороход 22:30. гомдлын үр болж цувсан нулимсыг арчсаар таксинд суухад 02:45. яагаад намайг тийм юманд буруутгасныг би ойлгосонгүй. бодвол туйлдаад, тархи бүрэн ажиллахгүй байсных биз дээ..уйлооооол.. шал тэнэг, шал гомдомхой.
гуравт, цалингийн төлөө хийдэг цагийн ажлын захирал, овилгогүй япон өвгөнтэй хэрэлдцэн. дандаа л монголыг, монголчуудыг доош хийж дургүй хүргээд байдгым. хэлээд тавьцоон. боль л гэжийлээ. болиноо л гэсэн. болиулаагүй л байна ккк..
нэг иймэрхүү.

6 コメント:
сэтгэгдэл бичихийг таамгаар олов...мань мэтийн хэлгүй хүмүүсийг элэглэхээ болиул таарна.
би энд овоо дасан суурьшаад байгаашт, гэхдээ төрсөн гэрээ орхиноо л гэж байхгүй.
ажлын ачаалал, цалин, нөхцөл байдал...зохицох юм нээг ч алга, эхэлсэнээ бушуухан дуусгаад араасаа дуудуулж чангаалгаад байлгүй нэр нүүр бардам буцах минь гэж гүрийсээр хаврыг барж байна. Хаврын өдөр урт л гэдэгсэн, богинодоод байна яахуу кк.
хэхэ бусад блогуудад ороход сэтгэгдэл бичих сэдэл муухан төрдөг хирнээ энд бас бичүүл бичээл баймаар болжаах чинь, энэ юуныхав:P
нэг дор гуруун сэтгэгдэл бичнэ гэдэг бол эрүүл бусын шинж байх даа, одоо яанаа.
өө эртнээс нөхөрлөсөн анд минь
гсн ккк
би чигсэн тиймэрхүү л байна. тиймэрхүү дундах өөрийгөө олж хараад гутах ч шик. гээд яахуу, байжилээя.
ккк энэ бүх юм нь ханз манзаар гараадийнү? түүнд л сэтгэгдэл бичүүлээдийгаа учир оршино доо.. гурууны гуруун сэтгэгдэл гэх үү, гурвын гуруун сэтгэгдэл гэх үү...их бодлоо кк
Надад тэр бичкээн ц үсэг л их таалагдаадайгаа :)
Даварсан өвгөн бэ гэсэн. Яг үнэндээ бол чамаас өмнө очсон гарууд л монголчуудынхаа нэр хүндийг унагааж өөдгүй ааш гаргасан болоод л тэд тэгж загнадаг биз дээ. Хүний газар нэрээ гэдгийг монголчууд минь хаа явсан газраа санаж яваасайн даа.
コメントを投稿