2008年12月29日月曜日
мээм
ии мээмээс оруулж үзэв.. сонин нэртэй саит шүү, үгсийн санд нь мээм гэдэг үг байдаг хүмст бол ккк
мээм ... мээм.. гэсэн эрчээрээ "мишээл" гэдэг дуу оруулчихлаа.
ингэж л том мээм болж ордын байх даа? Атмаан аа?
2008年12月28日日曜日
дас+ах, зохиц+ох
сайн муу, сайхан муухай, эерэг сөрөг, энхрий хэрцгий...
энэ бүхэнд дасан зохицох хүртэл л цаг орох юм даа. тэр цагийг амьдрал гэе.
гэснээс Улаанбаатарт машааны явдал дунд сормуусаг орлон сөрвийсөн хэдэн сөөсгөх тачир үсийг будна гэж байхгүйг илрүүлцэн байжийна, би.
- монгол гэрэл дохионы солигдох нь түргэн
- монгол зам энхэл донхол ихтэй
- ямар ч бөглөөн дунд монгол жолооч бол яаж ийгээд ухас ухасхийж урагшлах монгол эрмэлзэлтэй
- аятай мөч хүлээн сормуусагны будагны сойзыг ил барьж удаан явахад хатах аюултай, монгол агаар хуурай
- боломж гараад будаж байхад онгорхой цонхоор гэнэт боссон монгол салхи орж ирвэл монгол шороо багширч наалдан сааралтаж барьцалдах эрсдэлтэй
- сормуусаг будах үеийн онцлог-ам ангайх үйлдлийг хийх үед монгол угаарь хоолой хорсгоно.. гэх мэт
гэхдээ л дасан зохицож болно. дасан зохицохоор "манайх" болно. дасан зохицохоор, Улаанбаатарт машааны явдал дунд сормуусгийг будаж чаддаг болно. эсвэл будах хэрэггүй болох өөр арга олно.
2008年12月22日月曜日
үхтрээ бичлээ..
зиа... энд нэг хүйтрээд нэг дулаараад, энэ дунд нь би өдөн дээл, өнөөх хөвөнтэй бор дээл хоёрынхоо хооронд тэлээлээд л.. зовж гүйцлээ. шинэ жил гээч юм болкээл байгаа болтоймаа даа? үүний өмнөх бичлэг дээр бас асууцан байжийгаа. хүмүүс хариулахгүй л байхын.
яджийхад би өөрөө мэджийж яагааллл асуугаад байгаам дээ.. баталгаажуулкээд байгааму, итгэж өгөхгүй зовоод байгааму.. хайшаа ч юм. хариулсан хүнтэй нийлж шинэ жилийг муулкээд байгааму, сайлкээд байгааму.. ойлгох ч юм алга.
ер нь би өөрийгөө ойлгохоо байгаад асар уджийшд.. баргалжил.. баргалжил.. зуун жил. зуун жилийн ганцаардал гэдэг шиг зуун жилийн өөрийн үл ойлголцол... -л-ээр төгссөн нэр үг үүсгэсэн чинь тэнэг болчихлоо. шууд хаялаа.
хаянгуутаа үргэлжлүүлэхэд, энд, японд хүртэл өнөө миний энэ бичлэгийн эхний өгүүлбэрт "хөгжүүлээд эхэлцэньquot; байжийгаа дэлхийг хамарсан эдийн засгийн хямралаас болоод олон хүн ажилгүй болж "нийгмээс хаягдаад" эхэлцэн байжийна.
том том газрууд хүртэл хэдэн арав, зуу, мянгаар нь халжийна. зарим нь ч үнэхээр хүндрээл ачаагаа хөнгөлжийгаа байх. зарим нь ч "бэлтгэх байдал хөлдөө мөрний хэмжээтэй зай авч"-ийн жишээгээр хамгаалалт хийжийгаа байх... аа зарим нь бол, азны кооля, ингэжийгаа дээр нь хэрэггүй хэдэн хүнээ халчий гээллл, хэрүүл зарга хийвээс нь "дэлхийгээрээ ийм байхад яалгахсийн? дэлхийн дарга-америк хүртэл гэцүүджийна" гээллл амыг нь таглачихна. хаа газар байр суурь муурь гээд байх юмгүй хамгийн энгийн ажиллах хүчин - гэрээний ажилчид, цагийн хөлсөөр ажилладаг ажилчидийн амьдрал бүрхэгшээл явчижийна.
тэгтэл бас их айхтар юмаа, энэ хөгжилтэй орны ажил олгогчид, бас тэр том дарга марга нар нь. зарим хязгаар хавийн хөдөө орон нутгийн засаг захиргаа "бидэр төдөн ажлын байр гаргаж, төдөн хүнийг орон сууцаар хангий" этр гээл шууд гялс ажиллажийшд. нөгөө газар голоод, хөдөө явкүй этр гээд хотод шигдээд байсан гарууд явж л таарна даа. очингуут нь хүүхнүүдийг нь ганц бие тариачид, ногоочид, загасчид, далайчидтайгаан гялс суулгаалл, эрчүүдийг нь бас нутагтаа шүүгдээд үлдсэн хүүхнүүдтэйгээ суулгааллл, хүүхэд мүүхэдтэй болонгуут нь элдэв нийгмийн хангамжаар хуга хангааллл ажилгүйдлийг ч, хүүхдийн төрөлт багасалт, хүн амын хөгширөлт ихсэлт, улбаалаад тэтгэврийньnbsp;болон эрүүл мэнд, нийгмийньnbsp;даатгалыньnbsp;орлогыньnbsp;бууралт... гэх мэтийн олон "-лт"-ыг давкар давкар шийдэхжийна. ийм айхтар.
"манайх бас төдөн ажлыньnbsp;байр шинээр гаргажийна, өдөн хүн авий" этр гэсэн хувийн аж ахуйн нэгжүүд чиг гарч иржийна. урд нь яаж ажлаа болгоодээсийн гэмээр. хөөрхий хуучин үхтрээ ажиллажийсан хүмсийг нь өрөвджийгаам чинь.
сониноос эднийд 過労死 буюу "хэт их ажилласнаас болоод талийх" гээч талийлтийн нэр томъёо байдын. манайхан бол "үхтлээ ажиллана" гэж мэднэ. зүгээр л мэднэ. хаа нэг бүлтрэхдээ хэрэглэнэ. хэрэглэнээ гэдэг үхээгүй байнаа л гэсэн үгшд. үхтлээ ажиллах эсэх нь бол тусдаашд ккк. эдр бол талийчиж байгаам чинь.. ажлаасаа болоод, ажилласнаасаа болоод... үйлдвэрлэлийн осол биш шд. "үхтлээ ажиллах" биш "ажилласаарийгаал үхэх" бишиймаа, "ажиллангаа үхэх" бишиймаа... тээр... монгол хэлэнд илэрхийлэхэд хүртэл заавал "хэт их ажилласнаас ядаргаанд орж..." энээ тэрээ гэхгүй болохоор ойлгомжгүй байгааз? за тэр яахуу.
нөгөө шинээр хүмүүс ажилд авий гэжийгаа газрууд мэдээж ашиггүй юм хийхгүй л дээ. шинэ ажлыньnbsp;байр бий болгохоор татвар матварын хөнгөлөлт, тотаци мотаацийн авалт, томоохоньnbsp;санхүүжилт мүүжилт гээд бас хоосонгүй байж таараа. олон "-лт" дагаж ирдэг байж таараа.
гэх мэтээр зарим нэг хүмүүс дахин ажилтай болж, амьдрал нь цэлмэгших янзанд оровчиг сүүлийн үед энд галт тэрэг саатах нь их болжийна. жилийн эцэс дөхөхөөр угийн тэгдэг газар. "яаж ийжийгаад он гаргачвал" гэдэг шиг оны эцэс, эхэн дөхөхөөр хүн л болсым хойно, элдвийг эргэцүүлээд ингэжийхаар үхэхдээ үхэр буугаа гэдэг шиг, "хүнд гай түвэг болохгүйхэн шиг амьдарчийсийм би, ядаж нөгөө ертөнц рүү явахад минь ийм хүн байсанд уур хилэнгээрээ ч болов анхаарлаа хандуулцгаа" гээд л галт тэрэгний өмнө хойгуур үсэрцгээнэ шүү дээ. мань мэт шиг болзооны цагаас өмнө очих нь амьдын арван хоёр нүглийн хамгийн томд тооцогддог "huleelgehuinism"-ийн шашинтай хүмст бөөн гай болохын зэрэгцээ бас бөөн азны юм болжийгаам даа.
ямар ямар газар, хэдэн хүн халж, ямар нь хэдэн хүн шинээр авч, хэдэн хүн оны бөгс ба толгойд талийж, тэдний хэд нь галт тэрэгний ар өврөөр үсэрдэг, түүнээс болж хэдэн хүний хөдөлгөөнд хор нөлөө учирдаг энээ тэрээгийньnbsp; тухай мэдээ баримт шаардахгүйн байгааз дээ...
би ямар монцамэ биш. би ямар мэдлэгт дусал нэмэхсийн биш.
гэснээс... нээрэээ шинэ жил болох гээд байгааму даа?
2008年12月21日日曜日
урт ба богино, ойрын ба алсын..



人生はクローズアップで見れば悲劇。ロングショットで見れば喜劇。
"амьдралыг...
- сайн фокустай каамэрийн дурангаар татаж харвал эмгэнэлт жүжиг
- харин тэр каамэрийн дурангаар алсаас харвал инээдмийн жүжигшд.."
гэж энэхүү хайвгар алхаат, сонин сэтгэгч хэлжээ.
энэ дээрх зураг, ингээд харахаар зажгаалак, ойртоод харвал Чаплин.. ийм л ид шидтэй.
гэснээс шинэ жил болох гээд байгааму даа? ... хүмүүс хөөрцөглөөд байхын.
2008年12月18日木曜日
улаан малгайт Сэдгарав
дээр үед ээ... баргалжил өнгөрдгийн өнгөрдөг сард Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орон, эх дэлхийнхээ ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ.
үр дүнд нь дэлхийг хамарсан санхүүгийн хямрал сайхан "хөгжжийна".
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна. буруу зөрүү байваас хэлнэздээ.
.jpg)
бид энэ зурган дээрх шиг (зургийг бол нээтээс туув) хөөрхөн улаан энгэрэвчтэнгүүд, улаан малгайтангуудтай таарсан бөгөөд тэднийг японоор
О-жизоо-сан гэдэг.
“албан ёсоор” бол 地蔵菩薩 (じぞうぼさつ)гэдэг.
бүүр “албаны албан ёсоор” бол क्षितिघर्भ kSiti gharbha... магад Сэдгарав?... гэдэг гэнэ.
Сэдгарав гуай гээд нэрлэчий.
kSiti нь газар, эх газар, газар хөрс, gharbha нь хэвлий, сав гэсэн утгатай санскрит хэлний үгс ба утгачилбал 地蔵жизо буюу “газар лугаа агуулсаньrdquo;, “хөрснөө орших” гэсэн үг болох аж.
Бурхан багшийг дүйцсэнээс хойш Майдар (?) (मैत्रेय maitreya) бурхныг энэ дэлхийд залрах хүртэлх “бурхангүй газрын бумба галзуурч” байсан хугацаанд Сэдгарав гуай хүний ертөнцөд амьдарч, хамаг амьтны туулах зургаан шатны (зам) талаар зааж сурган, гэгээрэлд дөхүүлэх их үйлийг гүйцээж асан бодьсадва буюу Гэгээнтэн ажээ.
японд, Хэи-Аны (794-1185) дунд үеээс шүтэж ирсэн ба энэрэл нигүүлсэл бялхах тайван амгалан дүртэй, баруун мутраараа модон таяг тулж, зүүн мутартаа эрхи барьснаар бүтээх нь элбэг.
Сэдгарав гэгээнтэн, нүгэлт төрөлхтнийг зовлонгоос хэлтрүүлэх, хувь тавилангийн эрхэнд цаг бусаар эцэг эхээсээ түрүүлэн одсон болон “одогдсоньrdquo; нялх жаахан хүүхдийн сүнсийг аврахаар дээд доод зургаан шат (тив?) хооронд бадарчлан явдаг гэнэ. нялх хүүхэд бүрлээч болж, энэ орчлонг орхисны дараа "эцэг эхийгээ уй гашууд автуулж, ачийг нь хариулах байтугай, зовлон шаналал нэмсэньquot; хэмээньnbsp;ад чөтгөрүүд шоглон тохуурхаж, эргэн хүн болж төрөхөөр очих ёстой газар нь очуулалгүй саад хийж тарчлаадаг бөгөөд хөөрхий бяцхан сүнснүүд тэрхүү дарлалыг үүрд амсангаа нүглээ наминчилж, чулуун суварга тасралтгүй барих хүнд үүрэг хүлээдэг гэнэ. зовлонд унасан тэр бяцхан сүнснүүдийг энэрэл хамгаалалдаа багтаан, Бурхны номыг айлдаж, хойд нас, гэгээрлийн замд хөтлөх ачтай үйлийг энэ Сэдгарав гэгээнтэн хийдэг хэмээх домог байдаг юм байна.
он цагийн уртад, хагацал зовлонд нэрвэгдсэн хүмүүс аврал эрэхийн эрхээр түүнийг шүтэж, түүнд сүсэглэх янз хандлага нь өөрчлөгдөж иржээ. орчин цагт олон түмэн Сэдгарав гэгээнтнийг бүтээхдээ голдуу хоёр тохойгоос илүүгүй өндөртэй бүтээж, хөөрхөн улаан малгайг тэргүүнд нь, хөнгөхөн жижигхэн энгэрэвчийг хүзүүнд нь тус тус залдаг болсон нь бяцхан үрсийнхээ арыг даатгаж, талархсан сэтгэлийнхээ илэрхийлэл болгож буй нь тэр гэнэ. нялх хүүхдийг японоор 赤ちゃん、赤ん坊 буюу "улаан нялзрай үр" гэдгийм.
оршин буй дэлхийн маань эхийн хэвлий мэт зөөлөн хөрс шинэ амийг өлгийдөн авч торниулан бойжуулж, хайрандаа бүүвэйлж агуулдаг шиг нүгэлт төрөлхтнийг үл төгсөх зовлонгоос гэгээрүүлэн ангижируулдаг ачтан хэмээх Сэдгарав гэгээнтэн улаан малгай болон энгэрэвчээр гоёсон учир ингэж олдов.
.jpg)
цаг бусаар тасарсан бяцхан амь ч бий, цаглашгүй нүглийн хэлтэрхий болгож “таслагдсаньrdquo; амь ч бий. аль алинийг нь энэрэлдээ багтааж нигүүлсэнэ үү, Сэдгарав гэгээнтэн минь.
2008年12月14日日曜日
2008年12月10日水曜日
цааш нь дамжуулаарай
уншаад, оролцох боломжгүй нь сэтгэлийн дэм өгч, оролцох боломжтой нь сэтгэлээрээ зүтгэж, зорьсон хэрэг нь эзэндээ хүрвэл юутай сайхан.
=======================================================================
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай, сэтгэлгээтэй хүмүүсийг олж харж уншдаг,
асуулт нь, хариулт нь,... бичсэн нийтлэл нь,...ёр бүгд,
а харин би бол бүгдэнгээр нь л бахархаж явдаг....
Хот их утаатай болж байна уу ?.
Та нөхөд Зоргол хайрхан гэдэг уулыг мэдэх үү ?
Бид бүгдээрээ нэгэн зэрэг адилхан нийтлэлүүд бичвэл яах бол ?
Учиргүй баян цатаглан биш ч гэлээ ганц удаа ахмадуудын асрамжын газар хүн бүр жижиг гарын бэлэг сэтгэлээсээ бэлтгээд, санаа сэтгэл нийлэх хүмүүстэй салхинд гарая гэж уриалж байгаа юм. тэгээд хүн бүр уулзсан өвөө эмээ, өндөр настангуудынхаа тухай бичвэл... (аймар хувьсгал хийх гээд байгаа юм лдаа...)
Блогчдын цэцэрлэгт хотгон байгуулаад л тэндээ сүйх тэрэг хөлгөлсөн хосууд зугаалаад л... цэвэр агаар нам гүмхэн байдал ноёлоод л...тийм болдоггүй юмаа гэхэд,...
Энэ нийгмийн улс төрийн гээж хоцорсон бүхнийг бид арилгаж дийлэхгүй л дээ гэхдээ, хаана энэрги эрч хүч байна би тэнд байна гэж өөрийгөө томъёолож байгаа хүн байвал нийлж хөдлөх гээд байгаа юм. Багийн гишүүд 12 эсвэл 24 хүн байхад болно. нэг хүнээс энэ жилийн, шинэ жилийн үдэшлэг нийллэгийн мөнгө хэд байна түүнээс хэтрүүлэхгүй байхаар төсөв бүрдүүлнэ. өөрөө би жилнийхээ орлогыг бодож үзээд 3% -тай нь тэнцэх төсөвийг зам унааны зардалд нь хандивлаж, гаргаад сайн үйлсэд зориулж байя гэж шийдсэн юм. ганцаараа бол хүчин мөхөс...
ядуу зүү, өвчин эмгэгтэй хүмүүс, тэнмэл хүүхдүүд тэд цөмөөрөө ирээдүйгээ төсөөлж хамгийн муугаар ч болов бодож байгаа. Харин төр нийгмийн томоохон зүтгэлтэн байгаад цор ганцаар үлдсэн хүмүүс, тэдэнд найдах зүйл гэж үгүй, тэд эцсийн амьсгалаа хураахдаа ийм сайхан хорвоод би амьдармаар байна гэж энэ амьдралыг хайрлаад, өнөө цагт нэнжин сэтгэл үлдсэн юм шүү гэсэн бат үнэмшил, итгэлийг өвөрлөн, хойч үедээ сэтгэл хангалуун хорвоогийн мөнх бусыг үзүүлээсэй...
Хэрэв бодож буй зүйлс маань биелэлээ олвол, бид байнга тэгж буян хийгээд явдаг улс биш, амьдралаа залгуулах хэрэгтэй үгүйдээ гэхэд, бид тэгээд хожимоо, үрийн заяа тутаж харж хандах хүнгүй л үлдэхгүй юм шүү гээд амьдрал зохиож, зохиосон нэг нь ахиад нэг шат дээшээ зогсохыг хүснэ.....завгүй л байцгаана л даа.
дараа хүмүүсийн сайхан нийтлэл бичлэгүүдийнх нь тухай сургуулийн хүүхдүүдэд илтгэл уншиж, нээлттэй ярилцлага хийж ч болох юм. ер нь бол бид муу, хамгийн муу бүхэнийг олж хармааргүй байна, тэдгээр зүйлсийг арилгахын төлөөд сэтгэлээ чилэмээргүй байна. энэ удаад л тэгэж байгаа юм. дараа нь байнга ирээдүй рүү, бөөн боломж, цаг хугацаа байгаа багачууд руу гүйж очоод хамт мөрөөдмөөр байна.
цэцэрлэгийн хүүхдүүдэд паркад динозавар байдаг тухай ярилцана.....
хэрэв энэхүү бодол санааг баяжуулж хэрэгжүүлэхийн төлөөд үнэт цаг зав, бодол санаагаа нэмэрлэх бол цагаан сар хүртэл хугацаа байна....
эх нь энд: http://g84.blogmn.net/17913/
2008年12月9日火曜日
♪♪♪~
хаа нэг драма-н хоёр дах гурав дах дөрөв дэх дүрд тоглож байгааг нь харахаар
нннн... нэг тийм... мэдээ алдуулах тариа хийлгэцэн эрүүгээ маажаад байгаам шиг
мэдрэмээр байгаа атал үл мэдрэгдэх ... ккк
дандаа хүн сайтай мөртлөө муухай ааштай, эмоци ихтэй,
эсвэл хулигаан, буруу гар марын дүр бүтээхтэй нь таарна.
тэд нь нэг тийм мэдээ алдуулах тариа ... за за ахиад адил зүйл бичих нь кк.
залуудаа ийм сайхан дуу дуулсныг нь саяхан олж мэдсэн.
одоо энэ өвгөнийг харахаар тийм ч "салтаганасаньquot; санагдахаа байсан.
энэ бол... энэ дууных, энэ дууны дахилтных, эхэнд явжийгаа аман хуурын аялгууных.
Изүми-я Шигэрү
эхний бичлэгэн дээрээ орь залуу. дараагийнх дээр ид 60-тай.
эхний бадгийн хэдэн мөр нь...
улирал нь үгүй хотхонд төржээ, би
салхи нь үгүй гүвээн дунд өсчээ, би
хүсэл мөрөөдөл үл нахиалуулсан гэрээсээн одовой
хүнийг хайрлахыг үл мэдэх нэгэнтэй учирмой...
♪
2008年12月4日木曜日
хамаагүйэ
хажууд суух япон эмэгтэй цагт 1-2 удаа, заримдаа 2-3 удаа хуйхаа маажчихаад хурууныхаа үзүүр, хумсныхаа завсархийг үнэрлэж таашаал авах нь асарррр өтгөн ширэлдсэн урт гэзэгтэйн тул хуруу маань хуйхандаа хүрэх нь байтугай зүглэхээс халширдгийн улмаас сардаа нэг угаахчаан болдог надад юуны хамаа байхуудэ..
гэснээс энэ үсээ яаая даа... шоооол өөр болгомоор санагдаад байхым. энэ юуныхав? энэ өөрчлөлт хүсжийгаагийнх уу?
гэхдээ сардаа 2 угаадаг лав болохгүй ээ. угаахгүй л өөрчлөх юм хуна.
2008年12月2日火曜日
- бас ингэж хувцастайгаа усанд цээжээ хүртэл "булхаж" үзэхсэн.
- бухимдлын золиос болгож аяга таваг хага шидэж үзэхсэн (нэг удаа дургүй аягаа ууралснаа далимдуулж хэргээр хагалсныг тооцохгүй)
- амтат тосоор чимэглэсэн бялуунд нүүрээ нааж зүггүйтэж үзэхсэн- ингэж хашгирч "нээгдэж" үзэхсэн.
- бас ингэж хувцастайгаа усанд цээжээ хүртэл "булхаж" үзэхсэн.
- бухимдлын золиос болгож аяга таваг хага шидэж үзэхсэн (нэг удаа дургүй аягаа ууралснаа далимдуулж хэргээр хагалсныг тооцохгүй)
- амтат тосоор чимэглэсэн бялуунд нүүрээ нааж зүггүйтэж үзэхсэн
- өвдөг татсан шавхайг гутлаа хайрлалгүй туучиж тансаглаж үзэхсэн
- өөдөөс хуцах нохойг улаан хоншоорон дундуур нь буулгаж зэрлэгтэж үзэхсэн
харин эртүүд, уулнаас буух дүүжин богооны цонхоор шүлсээ хаяж үзсэн үэхэхэ... хамгийн урд зогссон байв.
тэнд олон хүн байсан, но я там была одна... как он, как Витас.
- өвдөг татсан шавхайг гутлаа хайрлалгүй туучиж тансаглаж үзэхсэн
- өөдөөс хуцах нохойг улаан хоншоорон дундуур нь буулгаж зэрлэгтэж үзэхсэн
харин эртүүд, уулнаас буух дүүжин богооны цонхоор шүлсээ хаяж үзсэн үэхэхэ... хамгийн урд зогссон байв.
тэнд олон хүн байсан, но я там была одна... как он, как Витас.
