олоон жилийн өмнө, яг өдийд нэг их цас орсым, Улаанбаатарт. өмнө нь хэд хэд орсон цас дагтаршаад, хүн ихээхэн алхдаг газраар хэдийнээ үнэгүй гулгуур “ажиллаад” эхэлчихсэн, хөдөлгөөн ихтэй замд машины дугуйны ороор хар мөр зурайчихсан, шинэ жилийн үдэшлэгтээ гоёж нимгэлсэн хүүхнүүдийг хайрч дааруулахгүй гэсэн мэт тэнгэр хангай тогтуун байсансан. оны эцэс дөхөөд алба болон амины ажил оволзож, хажуугаар нь үдэшлэгэнд явах найз хүүхнүүдийнхээ гоёлд гар бие оролцох хүндтэй бөгөөд зугаатай үүрэг хүлээж гэр – ажил – дэлгүүр – найзын гэр – гэр – ажил ... гэсэн маршрутаар жилийн сүүлийн хоногуудыг элээдэг байлаа, тэр үед. найзуудын цугларалтыг эс тооцвол гоёж гоодон шинэ жилийн үдэшлэгэнд явах завшаанаас хол байж. хийж байсан ажлаас л болсон байх. ойр дотныхондоо бэлэг бэлдэж, хүссэн бэлгийг нь олохоор дэлгүүрийн лангуугаар хэсүүчилж, өөрийн гараар боож гоёхоор шөнө дөлөөр амьсгаа даран бөгтөгнөж, он солигдох мөчид ширээ дүүргэхээр хэтэвчээ гөвж... тэгээд л тэр нь гоёж гоодон үдэшлэгэнд орж, харц тогтоон харсныг нь хандарлаа гэж андуурч, вальс эргэн, шампаань шимж наргин цэнгэхийг орлодог байж л дээ.. түүнтэй хамт байсан болохоор. тэр өдөр ажлынхны зохион байгуулсан гайгүй том хүлээн авалтын арын албанд зүтгэсний хэрэг гарч элдэв асуудалгүй өндөрлүүлээд, оны сүүлийн ажлын ард гарснаа тэмдэглэж шампаань задлан халамцаж, их үдээс хойш хоосон байсан ходоодоо баярлуулав. хүлээн авалтад хэрэглэсэн цэцэгнээс хувь хүртэж тэвэр дүүрэн сарнайтай, албаны хэм хэмжээнээс халилгүйгээр хэрэндээ гоёж, даашинз углан, өсгийтэй шаахай жийж, үстэй дээл хөдөрсөн хүүхэн гадаа гартал бударч байсан.. цас.. цэнгэг хүйтэн агаар.. битүү харанхуй тэнгэр.. гэрэлтүүлэгний бүрхүүлээс орох мэт бүжих цасан ширхгүүд.. тэгээд чи.. чиний тэвэрт очихын хооронд даарч амжсан намайг өөр рүүгээ татах гар чинь.. над руу бөхийхдөө байгаа алдахгүй олзолдог уруул чинь.. хөлдөх шахсан хамрын үзүүрийг гэсгээдэг хацар чинь.. шанаа чинь.. хав халуун байсансан.. машины бүхээгт сарнайн үнэр түгж.. өндөр өсгийтийн улыг халуун агаар төөнөж.. өөрөө чи намайг “шатааж”.. өврөөс чинь дотно үнэртэн ханхалж.. өөрсдөө дэндүү залуухан байсан.. биднийг.. өрөөлийн нүднээс нуух гэсэн мэт цас малгайлсаар л.. чиний нүд надаар дүүрэн, миний нүд бас чамаар дүүрэн, чиний зүрхэнд би л байдаг, миний зүрх бас чамаар л халгидаг байж дээ. цас орох болгонд ой тойнд өөрөө харван орж ирдэг энэ дүр зураг.. цасаар..хайраар.. хүсэл мөрөөдлөөр.. дүүрэн байдаг. харин одоо хажууд чи алга. цас ч алга. энд яг одоо бороо асгарч байна.
2007年12月29日土曜日
одоогоос..
2007年12月26日水曜日
32 бушуу болоосой
бодоод байсан чинь бичмээр санагдчихлаа... ч гэж дээ... lonebee-н бичлэгт бичсэн комээнтоо энд ахиж бичмээр... ч гэж дээ... коопи пааст хиймээр болчив... ч гэж дээ, би сүүлийн үед ийм шинэ өвчтэй (өвчин биш өвч) болцон. хүний бичлэгт комээнт хийнгүүтээ тэрийгээ шууд хэд хоногоос өөрийнхөө болоогт нүүлгээд аваад ирчдэг болцон... миний хүүхдээс ялгаа юу байхав.. гэцэн.. үүрцэн.. иржийгаам даа...амар болцон. харамч хахиг айн? эсвэл нарушист? эсвэл зүгээр л эх амтьны зөн совин айн? эм хүний нинжин сэтгэл айн? ккк... зассс, бушуу коопи паасталсу:
гучин нэгэн бушуу өнгөрөөсэй
гунигтай энэ жил бушуу дуусаасай
тэр орой халамцуу байхсан
тэнэг юм шиг хөөрүү байхсан
тэгээд дороо нам унтахсан
болвол...
өглөө сэрэхдээ шинэ болчихсон
өөр зүрхээр цээжээ цэнэглэчихсэн
өрөөлийг хайрлахад бэлэн болчихсон
байвал...
гучин нэгэн бушуу өнгөрөөсэй
гунигтай энэ жил бушуу дуусаасай
яг ингэж боджээна. дараа жил огт өөр байх болноо. тийм байлгах санаатай. миний хувьд онцгой жил болох учиртай. нэг иймэрхүү.
2007年12月25日火曜日
нэг ая барив аа..
← монгол хүүхэн... нэгэн дуу... дуулахыг хүсэв ээ...
тэрээр... ингэж дуулав аа... ("монгол хүү" киноны өгүүлэгч шиг хэлэв)
тохой зандан модондоо
бөмбөр минь
толгойн сүүдэр тусна даа
бөмбөр минь
тоотой хоногийн хугацаанд нь
бөмбөр минь
тоогүй ихээр даслаа даа бөмбөр минь...
2007年12月24日月曜日
чи өөрөө мэджаагааз дээ?
нэг чухал юм амжуулахаар гарсымаа, уг нь. амжуулсан л даа. бараг давуулан биелүүлсэн. дараа нь харин төлөвлөөгүй арга хэмжээнд татагдан орж.. ч гэж дээ, эгээ өөрөө дургүйгүй болоод л татагдсан байж таараа.. тэгээд шартсан... архи уусан, авгайг нөхөртэй нь татаж чангаасан... тэгээд шартсан... аймаар салтаганаж бүжсэн, адаг сүүлд нь агсам согтуу тавьсан, айлын аяга таваг хагачсан, авдар савыг нь хэмхэчсэн, алтан мөнгөн халбага сэрээгээр нь жонглёордсон... тэгээд шартсан... ахин дахин нэхэж уусан, авгайг нь хазсан, авааль нөхрийг нь үнссэн... тэгээд шартсан. хүүхдийг нь хөхүүлнэ гэж уйлуулсан, хөмсөгнийхөө будгийг арилгаж хуран цугларсан хүмүүсийг нь айлгасан... тэгээд шартсан байна. ахиж архи уухгүй ээ. амлажээна, аллах тэнгэртээ. трахх дибидахх бибидахх Аллах.
за тэр дэмийрэх яахуу. шарталтын улмаас өчдөржингөө толгой хага явав. дотор зүгээр. ханиадтай байсан, өөр бас нэг онц чухал шалтгаан байсан, өмнөөс харж суусан дондог хүүхний донгосон гэнэнтэхийг харж дотроон хүг хүг инээж улам гошгируулан жиргүүлэхээр завгүй байсны хар гайгаар олигтой идээгүй байсан.. гэх мэт шалтгааны улмаас хайран сайхан толгойгоо хар усанд мэдүүлж, хамаг амьдралаа үрэн таран хийж этр гээд дэмийркээд байхымаа, хундага аа наад амаа!..за (хундага дуулгавартаййййй хэлэв) ийм ийм ийм шалтгааны улмаас толгой хага, чамархайн судас зад явав. эм уугаад ч нэмэргүй, эхнэрийнхээ гарын бантанг идээд ч нэмэргүй. эхнэээр, энэ хөл баз! үс хойш болго! нүд рүү ороод писи харагдуулку, болоог бичүүлкү байна..
тэгээд л би хариу бичээгүй, өөр шалтгаан байхгүй болно. хэнд хэлж байгааг чи өөрөө мэджаагааз дээ?
2007年12月23日日曜日
дэмий л..
жирийн л нэг жаргамаар
жирийн л нэг дурлаад
жирийн л нэгэн эрд..
жирийн л жаргаж дүүргэмээр
жирийн л нэгэн өдрүүдийг
жирийн л нэгэн түүнтэйгээ..
жигтэйхэн хайрлуулмаар
2007年12月22日土曜日
залруулга > takara.. houseki
залруулга хийхгүй бол болохгүй нь ээ. уг нь нэлээн хэд хоногийн өмнө залруулъя даа гэж бодсон атлаа өөрөөсөө илүү гарахгүй байсаар өдий хүрэв ээ, хөөрхий. комээнт, талархлын үг энээ тэрээгийнхээ эзнийг залруулъя.
зиа, юуны өмнө, Такара, Хоосэки гэдэг никтэй эрхмээс (эрхмүүдээс?? ккк) хүнтэй андуурсандаа уучлал гуйхыг хүсэж байна. бас, чадан ядан эвлүүлсэн цөөн хэдэн үгийг минь голохгүй, цаг заваа гарган англиар орчуулж өгсөнд тань, Иван Максимовын "ветер вдоль берега" хэмээх тун сонин, сонин ертөнцтэй танилцуулсанд тань талархал илэрхийлье.
уучлал гуйнгуутаа, талархал илэрхийлэнгүүтээ тайлбар тавьж өөрийгөө хамгаалахыг хүсэнгүүтээ хүслээ энэ дор шууд бие даан хэрэгжүүллээ.
би таныг (та хоёрыг? ) бас нэгэн киибандтайгаа (киибанд=киибэр+анд) андуурч эндүүрч шогтсон байна. шогтоод тогтохгүй нөгөө киибандынхаа никийг бичин бичин баярлалаа маярлалаа этр гэж хошинтсон байна. харин та үүнийг уужуу сэтгэлээр хүлээн авч, би шүү дээ тэр чинь!! гэж цээжээ дэлдэх нь байтугай шог хошинтсон маний комээнтийг уншаад чимээгүйхэн жуумалзаад өнгөрсөн шинж тэмдэг ч гаргасангүй ээ. андуурч эндүүрэгдсэн киибанд маань хэзээ хойно энэ тухай надад хэлсэн ба би ичив. ичсэн хүн хүн намнана гэж яасан үнэн үгэв! намайг ичих үед хамгийн ойр, нөөүтбүүкний дэлгэцэн дээр байсан киибандаа намнаагүй ч "би биш ээ хөөе, би тэгж мундаг орчуулж чадахгүй" энээ тэрээ гэх даруухан ч юм уу, дорвиухан ч юм уу, тодруулгыг хүлээн авч асар санаа зовов. таньдаг мэддэг цөөн хэдэн киибандаас минь өөр хүн маний бичлэгийг голохгүй уншиж, түвэгшээхгүй комээнт үлдээдэг гэж төсөөлөх ч үгүй явдаг минь л буруутай...байсан байна. киибандтайгаа бол мээсэнжрээр чалчдаг болохоор комээнт минь товчхон байсныг ойлгоно уу.
таны надад url-г нь илгээсэн бүтээлийг үзээд төрсөн сэтгэгдлээ тантай хуваалцмаар санагдлаа. далавчтай туулай, нисдэг загас, нойрмог охин, хүрз, хувин.. бүлээхэн байх гэмээр шуурга биш салхи, хүйтэн байх гэмээр турьгүй, жижигхэн байшингууд, хөөсөөр тоглох өвөө, хувин шалгаж ангилах чамбай амьтан, эргийн салхийг үл тоох тогтуун далай, элсэнд нуугдсан бортогон далавчит шувуунууд, уяатай загас, урт хамарт, ус уухаар ухаан зарах этгээд... хийсүүт дундаа хийсэн элсэн шовгорууд, хийсэн нүхэндээ тоглож жаргах охин, туулай хоёр... охины хоёр нүдэн дор хослох мэнгэ, онхолдон байж охиныг сэрээсэн "ээнжэл" туулай.. бас нисдэг загас...энэ бүгд миний зүүд юм шиг санагдсан. өөрөө би дотор нь орчих шиг санагдсан. би өөрийгөө тэр хос мэнгэт охиноос, одоогийнхоо нөхцөл байдлыг тэр салхинаас, тэр далайгаас, тэр хачирхалтай ертөнцөд оршин байгаа этгээд биетүүдээс, тэдний хийж үйлдэж буй нэгэн хэмнэлтэй мэт атлаа сонин гажиг үйлдлээс олж харах шиг болж, охины хийж буй элсэн шовгорууд миний хувьд юу болохыг бодов. энэ бүхэнтэй хамт c.corea-н хөгжим одоо болтол чихэнд, биш ээ, толгой дотор эгшиглэсээр, биш ээ, урсаж байх атлаа бүдрээд л байна... сарын дараа, хагас жилийн дараа үзээд төрөх сэтгэгдлээ ямаршуухан үгсээр илэрхийлэх нь сонин байна... би өөрөө өөртөө. есөн минут ч хүрэхгүй хэрнээ өдрийн тал явчих мэт энэ бүтээлийг надад илгээсэн танд баярлалаа. харин танд юу төсөөлөгдөж, яг юу сэтгэлд тань үлдсэн нь сонирхолтой байна.
андуурсныг минь уучилж, ахиад зөндөө баярлуулахыг хүсье!
2007年12月21日金曜日
за түр..
унтдаг юм билүү дээ... 1 өдөр... биш ээ, нэлээн хэдэн өдөр... сэрэхгүйгээр... нэгмөсөн 1 жил байсан нь ч зүгээр юм уу... биш ээ, 2 жил ч юм уу... 3 ч арай урт юмаа... 1-2 жил л... огтхон ч сэрэхгүйгээр унтаж байгаад... тэгээд... босоод ирдэг юм билүү... буцаж сэрэх эсэх их эргэлзээтэй... сэрэхгүй ч байсан яахав дээ... төдөн зуун өдрийн дараа сэрнэ гэж итгээд унтчихвал амар... хойшоо харамсаж сүйд болохгүй... чаргууцалдахгүй... зууралдахгүй... юугаар ч сольшгүй дурсамжууд, бүх мэдрэхүйгээрээ мэдэрч, амталж өөрийн болгосон туршлагууд, хайртай болон хайрлаж байсан, хайрлаагүй ч хайрлаж дийлэх байсан дотно, танил хүмүүс, бас тийм биш хүмүүсийн надад илгээсэн илч... унтахдаа би үүнийг л ой ухаандаа сэргээн зоож аваад... тэгээд зовхио буулгаж...
2007年12月19日水曜日
hippu hoppu |Ashita No Watashi e No|
ずっしりと、気分
ずるずるする自分
ずっと孤独な身分
募る一方、不満
減る一段、自信
増す一層、疑問
見えてこない、あれこれ
右と左、あべこべ...
2007年12月18日火曜日
аабар бээбэр
аабар бээбэр думани ирико дирико оончик моончик миний ээжийн гаагар гуугар ганган бүсгүй чийийи минь гар! ширээн доогуур байсан шилтэй архийг хэн авсан бэ?...
ингэж долообор куруугаа нэгнийхээ өвдгөн дээрээ цуглуулжийгаад, үзүүрийг нь нийлүүлжийгаад, тавьжийгаад, дээрх шидэт таринийг уншжийгаад, куруунууд дээгүүр нь бас долообор куруугаараа шидэт тарины шидэт үгний дараллаар тоншжийгаад хамгийийийийн сүүлд үлдсэн долообор куруутыг "за энэ чиний өрөөсөньquot; гээд өгчихдөг бол амар байхсан. 2 долообор куруу үүрд холбоотой, салж болохгүй гээд. тэгээд салдаггүй.
Бурхан бодох л байсым, энэ тухай.
аабар бээбэр думани ирико дирико оончик моончик миний ээжийн гаагар гуугар ганган бүсгүй чийийи минь гар! ширээн доогуур байсан шилтэй архийг хэн авсан бэ?...
плим плим..
плим плим плим плим... я не ревную тебя
плим плим плим плим... обиды нет
плим плим плим плим... но если любишь звони
плим плим плим плим... поговорим!!
2007年12月17日月曜日
body shampoo
биеийн шампунь маань дуусав. удаан хэрэглэсэн энэ шампунийг ахиж авсангүй. өөрийг авсан. албаар.. ч юм уу,.. санаандгүй.. ч юм уу.. мэдэхгүй. солиод хийчихлээ, савандаа.
одоо би.. ямартай ч.. энэ шампунийг дуустал, шүршүүрт орох бүрдээ тэр нэгэн бүгчим зуныг санагалзан гунихгүй боллоо. нэг иймэрхүү.
2007年12月16日日曜日
きっと叶わない思い
私は彼方に永遠ですか?って。 いいね、こんな質問ができる相手がいたら... いつか、この質問をしてみたくなる日がくれば..是非..是非ともしてみたい。その相手が君で...想像もつかなかった素敵な答えが返ってきたら...その場で死んでもかまわない。
私は彼方に永遠ですか?
2007年12月13日木曜日
плим плим плим..
плим плим плим плим... я не ревную тебя
плим плим плим плим... обиды нет
плим плим плим плим... но если ...
хэлэх үг алга гсн
2007年12月12日水曜日
ав... анхны афоризм
Улаан малгайт ой дотуур явж байтал Чоно нэг модны дор сууж байв. Улаан малгайт:
-Чиний нүд яасан том юм бэ? Чоно гүйн одов. Улаан малгайт цааш явж байтал дахиад чоно таарав. Улаан малгайт:
-Чиний чих чинь яасан том юм бэ? Чоно үг хэлсэнгүй цааш гүйн одов. Улаан малгайт ой дотуур цааш гүйж явтал бас л Чоно нэг модны дор сууж байв. Улаан малгайт:
-Чиний шүд чинь яасан том юм бэ? Чоно:
-Чи хүн баалгахгүй ямар гэцүүтэй амьтан бэ!
(↑орос ардын онигоо байх..уншиж элэг гөшөөд ургуулж балайрахуй дор↓)
ааарррррр...хү..ха..хүүү..хаа...шал пал мал...ниам ниам няммм...нямм...ккххххггггг (↑хэхрэв)
гэцүүтэйг идчихуй
↑
үүнээс үүдэн афоризмлахуй доррр
↓
тавтай баалгахгүй байсны уршгаар
тамшаалагдан зооглогдожу
тасар татагдан зажлигдажу
тамд шилжижү, өөрөө баас болмой
миний өдрүүд (sirus-ыг дуурайжээшд)
sirus хүү ингэж бичжийнаа:
Шөнийн хотод цас орохыг харах
Гудамжны гэрэлд тамхи асаах
Гуйсан хүнд нь ``гал`` өгөх
Хариуд нь ``баярлалаа`` сонсох
Дарсны ширээний араас жаргах нартай салах ёс гүйцэтгэх
Сэм сэмхэн авслагдаж буй залуу насаа ажиггүйхэн ширтэх
Миний өдрүүд юутай үнэ цэнэгүй
Миний өдрүүд юутай үнэтэй...
үүнийг уншсан чинь эгээ энэ хүүг дуурайж хөлөө хөлдөөмөөр болжийхийн. тэгээд:
хүйтэн хөнжилд нойтон зүүдлэх
хүүхнээ санан аальгүйтэж үзэх
"хайр" гуйснаас нь "эвгүйхэньquot; зугатах
хариуд нь "барьцгүй хүүхэньquot; гэж хэлүүлэх
ихэмсэг, хүйтэн, ширүүн харагдах
их уйлсан ч нүд нь үл хавдах
миний өдрүүд юутай эсрэг тэсрэг
миний өдрүүд юутай ...
сүүлийн 3 цэгийн оронд үг шалгаруулах 14 хоногийн шагналт уралдаан зарлажийна.
бас та хэд минь өөрснийхөө өдрийг бичиж хөлөө хөлдөөвөл яасий, энэ дор.
2007年12月11日火曜日
хиторигото (ганцаар үглэхүй)
эд ер нь яахаараа ийм байдаг байна аа. цс цс цс.. (мэдэгдэхгүй шогшров)
хннн.. сониншд муусайн юмнууд (хөгжимдөө уярчийгаа царайлж толгой сэгсрэв)
яахаараа ингэж чанга ярьдаг байна аа.. (гар утсаа гарган монгол руу залгав. чихэвчээ суга татав)
пьипп.. байна уу?..”таны залгасан дугаар..” энээ тэрээ мэрээ.. (энэ хоёр сонсохын биш үхсэн хойноо..)
өө байна байна...за юу байна? ...айн? өө тийм үү? ...хаха ..яаааанааааа үнэн үү? хихи... (моби-н монгол гадаад 2 опраатарьтай баахан ярив... “the number you have..” энээ тэрээ мэрээ...”таны залгасан дугаар..” энээ тэрээ мэрээ)
за за пока... айн? ... тэгнээ, ахиж яринаа.. орой яръя.. за (нөгөө хоёр нь дахиад ярь гэж шалсан болтоймаа)
хнн... бас хүн ярьсан чинь чих тавьж этр... ойлгох ч юм шиг... (нүдийг нь хариулж байгаад гайгүй сайн хялалзав)
ёоооо... хөгжим тавьж домбоотоод наасан... болиосой (хөгжимд нь цочсон дүр үзүүүлэв... анзаарагдсангүй ээ хөөрхий)
өө алсаан... чангалчдын байна... (чихэвчээ зүүв...чихэвч: sony гэвч мэид ин чаина... дууг нь бас чангалав. нууцаар тэмцэж эхлэв)
ёо!!! чих... хэнгэрэг... муу хужаа нар чих төлж өг!!! монгол чих шүү... чихшиккк (кармаан дотроо гараа зангидав. шарваар нь мэид ин чаина)
ёстой зэвүү хүрчлээ... яаахнавэээээ гэсэн чинь бүррр... (салгалсан хуруугаар плэи листээ ухав... хөгжим: алимынх гэвч ассээмблэд ин чаина... завсраар нь амжиж муухай харав. нууц тэмцэл үргэлжилнэ)
өө яг энийг... гайгүй ээ та нар... ингэж л бай...ёстой харин...юу яадаг байшд... май за юу!! май!! та муу хоёр.. (Монгол Улсын Төрийн дуулал – оол истаар: мэид баи монгөүлиан...тэмцэлд дууны эфээкт оруулав)
... (Дашдондогийн илбэх мэт зөөлхөн хоолой Сараагийн хүчтэй, заримдаа царгиавтар заримдаа тунгалагавтар хоолойгоор солигдон...)
хүүе та... хүүе эгээ... энэ өөд нэг юм огшцон... огшцоооон бүр.. (уярал ч юм уу юу ч юм нэг юм асар буцалсаар... “мандуулъяааа а а а...” Ариунаагийн тэчъяадан “чарлах” хэсэгт...)
юу болжээна... яадын... харвал хар...нулимс за... цийлэгнэг... унагахгүй за (...гүрийв...гүрийсээр... тэмцэл дундах уянгын халил...)
сайхан үгтэй юм аа... ая нь ч гэсэн... (нөгөө хоёр хужаагаа мартагнав... бүр мартцан... тэмцлээ огооров)
энэ сайхан... Төрийн дууллын дор... Төрийнхөө далбааг мандуулдаг тамирчид... аййй жаатай жаатай... (хавтгай цээжтэй ч муруй биш нуруугаа шугам мэт цэхэлцэн этр...цэв цэх)
ямарррр сайййййхаааааааан ёоооом бээээ э э э...нутаг нүдэнд харагдав...монголын тааааоооол нууууууутооооогг... гүймээр болов...нутаг өөдөөн тэмцэн...(сандлаа тачигнуулан үсэрч босов... хараа дээгүүр... нуруу цэх... өнөөх хоёр хужаа цочив... тэмцэл биежив)
яаааааассссанннн... (үгийг нь мартагнав... цэх зогссоор... хоёр хужаа цэл хөхөрсөөр... тэмцэл "бай"-ндаа тусав)
аа тийн!!...яааасссааннн ууууооожиммм ёооом бээ э э ... гүйе!!!... (бакаалаа чирэн цогиж... цогисоор гарав... тэмцэл где??)
монннннгол хөөөнииййй сээээтгэллл... (сургуулийн хашаанд гарав... хашаа тойрон цогисоор.. тэмцэл???)
би гүйж байна... нутгаа мөрөөдөн... (цогиж байшдээ чи...мээкээ)
ёо... гомэн нэ... яг мөргөхжээшд... (тэрүүгээр явжээсан хужаа оюутныг мөргөв... дүүрэн хужаа...)
тий тий тий... яасан хүйтэн юм бэ... (сагсуу хүүхний үхэл шалдан нүцгэн гарснаас... мөргөлдөж энерциэ хужаад алдчив... тэгээд даарав хөөрхий...тэмцэл саатав)
оронгуутаа шууд хэлнээ... муусайн юмнууд... “хэй, дээвушкии...” гээл... (бодож олсондоо асар баясав... орос хэлэндээ нойл... гитадаар паг...японоор мама папа-тай...тэмцэл шулуудав)
хэй!!..й й.. хэй!!..й й... хэй!!..й й... (цуурайтав... хэн ч алга байв... бүгд явсан байв... тэмцлийн "бай" хаачив??)
та нар битгий ингэжээ... за!!!... аяархан ярьжээ... танай хэлний онцлог нь тэндээлийн байгааззз... хөгжим сонсох бол чихэвч михэвч.. (чичрэн хашгирав... хэн ч үл сонсох.. тайвшрав.. тэмцэл зогсов)
зоозззз... (...)
гэхдээ...та нар киибоордон дээр юм битгий барьж иджээлдаа... талх малх... муухайшд... үртэс нь шажигнаад... (амандаа үглэв...ганцаараа ярьсаар л...тэмцлийн оч гялбассс мялбассс )
явдийму доо... харанхуй болчлоо... (харанхуйгаас айдаг... бас ганцаарддаг... тэмцлийг хойшлуулав)
(күүрткээ өмсөв.. күүртэк: benetton боловч мэид ин чаина... ороолтоо ороов.. ороолт: uniqlo боловч, монгол ноолуур гэсэн боловч мэид ин чаина)
... (...) 
2007年12月10日月曜日
“ИРГЭН-БҮЖИГЧИН”
дисконд явлаа, өнгөрсөн хагас сайнд. би бүжигчин хүн л дээ, ясны..бүр цусны ч гэж зарим нь намайг үнэлдийм. аль нь сайныг би мэдкү. аль сайных нь л юмдаг. би балчир багадаа маангадаж явлаа. маанга гэж мэдэх үү, хүүхдүүд ээ? мэдэхгүй дээ, та нар. “маанга” гэж хэлэхдээ “мангас ирнэ дээ” гэжийгаам шиг дуудахыг хориглоно, “иииййййй мангаа” гэжийгаам шиг хэлэхийг хориглоно. нэхх тийм гадаад дуудлагаар..хөнгөхөөн шиг “мааанга” гэж хэлнэ. хэлний угийн “-га” биш. тагнайн “га” шүү. тарпийзан өмд, палтфоором гутал, бие барьсан нийлэг цамц, мөр давсан тайрмал үс...тэгээд “мааанга”. өсвөр үедээ бэрээкдэж явлаа. “бэрээк” гэж мэдэх үү, хүүхдүүд ээ? зарим нь мэдэх байх аа. мэддэг нь чимээгүй байжийгаарай. энэ бэрээк бүжиг чинь монгол ардын “үелзүүр” бүжигнээс гаралтайм шүү дээ. хөл гарын үеийг үл тоомсорлон “үелзүүлнэ”. үе үе үсэрч бууж дал мөрөн дээрээ эргэлдэнэ. олуулаа тойрч зогсоод “үелзүүрээ” халдаана, бие биендээ. хамтдаа үелзэнэ. эрзээнэн улны чанарыг шалгаж, гутлын улыг эрзээн үнэрттэл нь шалтай үрэлцүүлэнгээ урсах мэт алхаж “үелзүүлнэ”. тэр үед манайд цэвэрлэгээний урлаг сайн хөгжөөгүй, шалны алчуур хэмээх таар болон шалны мод хэмээх урт иштэй Т үсгэн модноос өөр багаж хэрэгсэлгүй байсан тул бид бүжгийн хувцсандаа бээлийг нэмсийм. шалтай шууд харьцдаг хөдөлгөөн хийхэд гараа муухай болгохгүй гэж. зүгээр ч үгүй, цагаан бээлий шүү, хүүхдүүд ээ. пёоонэр байхдаа пёоонэрийн туг хамгаалах, бөмбөр нүдэх, дуут жагсаалын үзлэгт алхахдаа гангардаг байсан цагаан бээлийгээ бэрээкэндээ өмсдөг байлаа. зүгээр ч үгүй, оффцээр цагаан бээлий шүү дээ, хүүхдүүд ээ. бананан өмд, цагаан бээлий, эрзээнэн ултыг халсан хятад шаахай (шанхай кээт биш шүү, хүүхдүүд ээ), үндсэн тод өнгийн сул цамц...тэгээд “бэрээк”. зиа тэгээд миний хувьд бол, “цасан охины бүжиг“ (тасралтгүй 5 жил, 3, 4, 5, 6, 7-р ангиуддаа хийж байв. “7-р ангийн цасан охиньrdquo;!!! ямрав?? хаха..зөнөг снегурочка наасан) болон “баруун монгол ардын биелгээ” (тасралтгүй 3 жил, 5, 6, 7-р ангиуддаа биелж байв. Ойдов гэдэг хүүтэй хамтарч биелдэг байв. хөөрхөн нүдтэй хүү байв. өвдөглөн суусан чигээрээ хойшоогоо гэдийн хоёр мөрөөрөө тус бүр 2 удаа, нийт 3 сээт “газар цохих” нь миний гол ид шид байв. хаха..уян налархай айн?), мөн “залуучуудын заавал сурах 10 бүжиг” (би 11-ийг сурч, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байв. 11 дэх бүжгийн нэрийг би өөрөө өгсөн байв. энэ тухай дараа дурьдсу..хаха, санахгүй наасан) зэргийг албан хэрэглээндээ нэвтрүүлсэн юмаа..ийм л ясны, эсбөгөөс цусны бүжигчин хөөөн би. өсвөр наснаас идэр насанд шилжих явцдаа “ламбаада”, “салса” гэх мэт илт насанд хүрэгчдийн бүжгээр ч занимаальдаж амжсан толгой мөөн би. түүнчлэн бүжгээр олон ч удаа сургууль, хамт олны нүүрийг тахалж, ичих нүүрээ элгэндээ нааж, эрээ цээргүй аашилсныхаа үр шимээр бүжгийн салбарт гаргасан идэвх зүтгэлээ өндрөөр үнэлүүлэн, олон ч баярын бичиг, “талархал” хуудас, шаазан заан маан, шавран буга муга авчээлаа. ер нь нэг үгээр бол “ИРГЭН-БҮЖИГЧИН” гэсэн үг. эргэн тойрныхон маань ч ингэж үздэгийн, иргэний бусад мэргэжлийнхэн маань.
зиа, яриандаа эргэж оръё доо. “ИРГЭН-БҮЖИГЧИН” би вээр хагас сайн гэж нэрлэгддэг хэдий ч бүтэн сайнтай адил бүтэн амардаг болцон өдөр токиогийн тэхий голд байдаг (яг үнэндээ бол токиогийн тэхий гол молыг сайн мэдкү шд. мэдэхийг ч хүскү шд) роппонги гэдэг газар очлоо шд. трэинээс буугаад л эргэж буцаж тээнэгэлзэж тэнэгтэлгүй шууд “халуун элгэн нутаг” гэдэг нэртэй газар орсон. эднийх ч диско биш л дээ. гадуур нь бөөн эх нутгаа санасан хүмүүс..гадаадынхан..шар, хар, улаан, цагаан..шар мөртлөө цагаан, цагаан мөртлөө бор гэх мэт олон өнгөтэй. тэдний дундуур зүтгэсээр амжилттай орж явчив. нэхх том газар биш. аиириш паабыг 5 хуваасны нэгтэй тэнцэх хачин тэнэг жаахан зайд аиириш паабд ордогоос 10...за яахуу 11 дахин их хүн.. таван тивийн төлөөлөгчид пиг дүүрэн цугларцан..тэд эх дэлхийнхээ хувь заяаны тухайн ярилцана..иргэн-төлөөлөгчид..гэж дэмийрэх ч яахав, тэгээсэй л гэж хүсдийн шд. зиа тэгээд л хөгжим тачигнаж, ханан дээгүүр эрээн мяраан зураг жирэлзүүлж байсан тул “ИРГЭН-БҮЖИГЧИН” болох хүүхэн миний зүрх энд тэнд ойж бууж, валидоолоо ууя гээд ус гуйя гэтэл..гайгүй цэвэрхэн залуу (өмнө нь ирэхэд үс нь өөр засалттай байсан шд, бас эрүүндээ сөөвгөр сахалгүй байсан шд) 1000 энээр энийг солий л доо гээд балга “улаан устай” үрүүнк заажээна. шууд солицон. тэгээд л валидоолоо уугаад л тайвшраад л эргэн тойрноо хараад л ийш тийшээ сортогоноод л хэнгэрэг доргиох хөгжмийн хэмнэлээр цээжин бие болон цээжин бус биеийг хөдөлгөмөр аядаад л аажим аажмаар булуугаа халаах гээд л энхэл донхолтой биеэ савчуулаад л байжийтал..ээ бүү үзэгд..батгэрэлчимэгдолгорсүрэнчулуун минь..нүдний минь өмнө нэгэн япон хүүхэн нэгэн цагаан биш, шар биш, улаан биш өнгөтэй арьс бүхий эртэй хүзүү сээр, ууц нуруу, хөл гар, нүд шүд, ам хамар, тавхай таваг, арьс өнгөөрөө орооцолдон ороолдон байхуйд гэнэт миний “ИРГЭН-БҮЖИГЧИН” -ий идэвх шууд өдөөгдөн сэргээгдэн хатгагдан...улмаар...за дараа үргэлжлүүлье. одоо харилаа.
гэснээс “ИРГЭН-БҮЖИГЧИН”-нд таарах гоё зураг өгсөн хүнийг юу яаашү.
2007年12月9日日曜日
захидал: дараагийн хэсэг
чи өөдгүй...
юм даа. дэндүү өөдгүй юм. мэддэг бүх муу үгээрээ чамайг зүхмээр, тааралдсан болгонд газар дор ортол чинь муу хэлмээр, үзэн ядмаар... санагдавч энэ нь чамайг бодох, чамайг санаж хүсэх, чамаар хайрлуулахсан гэж мөрөөдөх сэтгэлийн минь хажууд хумхийн тоосны ширхэгээс ч өчүүхэн юм даа. гашуун боловч дэндүү үнэн. өчүүхэн хийгээд үлэмжийг “би” хэмээх жинлүүрийн хоёр тавганд тавиулж, жинлүүрийн нурууг газар шүргэтэл нь хазайлгаж чадсан чи өөдгүй юм. өөдгүй чамд сэтгэлээ өгсөн би өөдлөхгүй байна. ийм арчаагүй би ч өөдгүй юм уу. үгүй ээ, би биш, чи өөдгүй. ингэж бодсон нь амар юм.
горь тасрах...
болов уу гэж зөндөө удаан хүлээлээ. чамд өгсөн гэж бодож байгаа бүхнийхээ хариуг ирнэ гэж горьдохоо болихсон гэж хэчнээн эрмэлзэв. хувь заяа биднийг учруулсан, хагацаасан, тийм болохоор түүнийгээ төлөх байх гэж хий горьдохоо болихсон гэж хэчнээн зүтгэв. өөр нэгний гарыг дэрлэхдээ чамайг хормын төдий мартана гэж горьдохоо болихсон гэж хэчнээн хичээв. бүх зүтгэл талаар болох нь гаслантай. найдвар биш горь гэдэг нь уйтай. энэ гасланг, энэ уйг үгүй болно гэсэн өөр нэг горь бас тасрахгүй байна. гуйя, таслаад өгөөч, энэ бүх горийг. ядаж аль нэгийг нь. гэхдээ..
итгэмээр,..
найдмаар байна даа. чиний надад хэлсэн бүхэн үнэн гэж, чи бид хоёрын мөрөөдсөн бүхэн хий хоосон биш гэж, чиний сэтгэлд намайг гэх хавчуухан булан төдий зай байгаа гэж, надаас хойш чи хэн нэгэнд татагдаагүй гэж, надтай л харьцуулж бүсгүйчүүдийг хардаг гэж, намайг байсан болоосой хэмээн хэн нэгнийг тэвэрдэг гэж, намайг бодохдоо зүрх чинь бачуурч шаналдаг гэж, надгүй болохоор чамд зовлонтой байгаа гэж, чамайг надад эргэж ирнэ гэж, ирэхдээ бүрмөсөн минийх болно гэж. тэр цагт би бас бүрмөсөн чинийх болно гэж. ингэж итгэмээр, найдмаар байна. яг одоо надад байгаа шулуухан, зурвасхан гэрэл энэ. битгий бөхөөгөөрэй, үүнийг.
нэмээд бас...
мөрөөддөг өө. инээдэмтэй санагдаж болох ч ингэхдээ би жаргалтай байдаг аа. намайг гэхэд чинь үнэрхэж тунина даа гэж, наашаа гэхэд чинь нүүр огт өгөхгүй дээ гэж, нэлээн гуйлгуулж байж инээмсэглэнэ дээ гэж, чамайг огт санаагүй юм шиг, чамд огт гомдоогүй юм шиг ихэрхэнэ дээ гэж, чамаас цаадахтай нь учирчихсан хэмээн цаашлуулна даа гэж, цаашаа эргэхэд чинь татаж авчраад үнсэнэ дээ гэж, цурхирч уйлж цээжээ онгойлгоно доо гэж, мэдээж чиний нулимсны шорвог эсэхийг ч магадлана даа гэж, тэгээд үүр цайтал чанга тэвэрнэ дээ гэж, тэр хооронд завсар чөлөөгүй ярина даа гэж...
гэвч...
...
2007年12月6日木曜日
андын үг
уйлсан гэсэн чинь
ooriinhoo tuloo, bas tuundee sain saihan haragdahiin tuloo changa baigaarai
гэнэ.
иргэний сэтгүүл зүй
Өнөөдөр иргэний сэтгүүл зүйг бид хөгжүүлж байна гэж хэлсэн.
блогчид тэгж хэлсийм шиг байна. юу гэж боджээна?
2007年12月5日水曜日
暑かった夏、奇遇だった出逢い、戸惑ってた私、若かった君、
暗闇のような瞳、魅せられたって君、魔法のような言葉、惹かれたって私、短かった恋、戻って来い...
2007年12月3日月曜日
мөр холбосныг хөрвүүлсэнд..
| | ||
| мар2-т баярлалаа. мультик бас асар таалагдсан!!! дотор нь орчихсон!! | | |
2007年12月2日日曜日
бэлэг мэлэг зэлэг..
| | ||
нэг дүү маань бэлэг болгосым. гэнэтийн бэлэг. баярлалаа гээд шоппхийлгэмээр байсан ч угийн даруу төлөв, дээр нь анх уулзжаагаа хүний өмнө ичимтгий гэж найгүйг ч хэлэх үү, яджийхад тэр өдөр хагархай нүүрээ гэртээ мартцан, хамаг ичдэг булчирхай аймаар ажиллажээсан тул чадаагүй. гэхдээ баярласандаа хоёр бүлцэнд минь нулимс цийлэгнэж, хосгүй бор зам татуулсаар энгэсэгтэй гацар дагж буусныг хороомон гутлын үзүүр дээр бөнжигнүүлсээр үсэргээнд хамт мордсон билээ...дүүтэйгээ...тиймээ хө? айн? гоё оо, гоё оо, гоё доо. баярлалаа, сэгсгэр жаал аа. | | зиа, энэ бол хулгана.. гэж бэлэглэсэн эзэн нь хэлсийн. би бол эргэлзжээна. энэ бол хулгана биш. энэ бол сохор номин юм шиг л байгаайн. урт сайхан зоотой, уужим сайхан өвөртэй, хөл нь бичкэндүү, хүзүү нь байхгүйдүү. нэг иймэрхүү бор нөхөр. гэхдээ...тэхдээ...хөөрхий тэр хөлдөөгчинд хоригдож, хөсөр хаян биеэн хөргөж, хүүхэн маний хоёр бүлцэнг хорвоогийн ядаргаанаас тайлдаг билээ. мань бор нөхөр гэдэс юугаараа зовхин дээр минь тэрийхэд хүүхэн би биеэ сул тавьж, өдрийн явдлыг тунгаан бодох ба үе үе өнөөхийн өвөр юуг шагаймаар нүгэлт сэтгэл төрөхөд нь нугачин даржаагаам даа. баярлалаа, бүсгүй. |
зиа, нэг иймэрхүү.. би бэлэг авах дуртай. асар дуртай. өөрөө бас бэлэглэх дуртай. аюумшгийн дуртай. бэлэг авах сайхан. тэр бэлэг нь юу ч байж болно. чихрийн цаас, чимэг зүүлт, үнэт эдлэл, үнэртэй ус, үнэргүй хиймэл цэцэг, үхдэг ч амьд цэцэг, идээд дуусдаг амттан, илбийн мэт хачирхалтай орой, хэзээ ч мартагдахгүй үгс, хэн ч тоож харахгүй чулуу, зурсан зураг, зурмал юм шиг уруул, болор хундага, боломжийн амттай дарс, ганцхан хувь гэрэл зураг, гандаж хуучирсан торгон дээл, хоёрын хоёр мөр шүлэг, хов хоосон байшин, дөрвөн метр даавуу, дөнгө болох бөгж, хуучин ном, шинэ дэвтэр...юу ч байж болно. бэлэг гэдэгтээ л учир нь оршино. юу нь сайхан байдаг гээч? тэр бэлгийг авах гээд явж байхдаа, сонгох гэж эргэлзэж байхдаа, гартаа таарсныг шүүрч байхдаа, гаднаас зорьж авчрахдаа, гараа гарган урлахдаа..чиний тухай боддогт л байгаам. ердөө л тэр.
төрсөн өдрөөр минь нэг хүн бэлэг хүргүүлсэн байсан. найзуудтайгаа наргиж суухад минь хүргүүлсэн байсан. жаахан ичсэн. нэрэлхсэн. гэнэт байсан болохоор. цэцгийн баглаатай, чамин туузтай, айхтар ганган бэлэг. хүүхнүүд л болсон хойно, онгойлгооч, одоохон доторхийг нь үзээч гээд. олны өмнө онгойлгосондоо дараа нь би харамссан. нүд гялбуулсан үнэтэй чулуун сондор байсан.
үнэ нь бичээстэй байсан.
үзээд далд хийсэн. үнэхээр зүүхсэн гэж бодогдоогүй.
le chagrin d'automne

ийм бэлэг авав. монголоор бол "намрын нулимс". намайг зурсым.


